Франц улсын “Арева” группын охин компани болох “Кожеговь” компани Дорноговь аймгийн Улаанбадрах суманд сүүлийн  10 гаруй жил ураны хайгуул хийж  байгаа.  Өөрөөр хэлбэл  “Кожеговь” компани зөвхөн хайгуулын лицензтэй бөгөөд хоёр жилийн өмнөөс туршилтын олборлолт хийж эхэлсэн гэж байгаа.  Тэгвэл хайгуулын лицензтэй “Кожеговь” компани өнгөрсөн хугацаанд туршилтын олборлолт гэж түрүү жилийн энэ үед 2.7 тонн олборлочихоод байсан. Өнөөдөр энэ тоо нэмэгдсэн нь тодорхой.   Тэд  уран олборлохдоо хүхрийн хүчлийг газрын гүн рүү шахаж тунгааж соруулах арга хэрэглэдэг гэнэ. Гэтэл газрын гүн рүү шахаж байгаа тэр хүхрийн хүчил нь гүний усанд шингэж хүн малыг ихээр хордуулж байгаа юм. Үүний улмаас өнөөдөр мал хээлээ хаяж,  амьтан гэхэд бэрх дүр зураг ажиглагдаж байна.  










 

 

 

Уншигч таны харсан зургууд бол "Арева" компанийн талбайгаас 9 км зайтай нутагладаг малчин н.Гэрэлт-Одын хоттой мал хээл хаясан байдал.  н.Гэрэлт-Одынх энэ жил  47 ухна тавьснаас өнөөдөр 31 ямаа, 11 хонь хээл хаясан байна. Хээл хаясан гэж хэлэхэд бэрх энэ үзгдлийг тодруулбал,  мал төллөх цагтаа төллөж байгаа ч дийлэнх нь  үсгүй, ургийн өсөлтгүй, 2 нүд нь аниастай, махан “ороомог” гэж хэлж болох бөгөөд салхи үзэж чадалгүй хоргодсоор байгаа ажээ. Ургийн гаж хөгжилтэй ийм төл мал  1-р сараас төрсөн байна.

 

 

 

н.Гэрэлт-Одын гэр бүл энэ нутаг усанда 10 гаруй жил болж байгаа бөгөөд урьд өмнө нь ийм төл авч байгаагүй гэнэ.  Тэд өнгөрсөн хугацаанд малаа гүний худгаар усалдаг ажээ. Харин худгаас авсан усны шинжилгээгээр селин их хэмжээгээр илэрсэн байна.   н.Гэрэлт-Одынхтой ойролцоо малаа бэлчээрлүүлж байсан малчин Н.Алтангэрэлийнд ийм байдал давтагдаж байгаа.

Энэ байдал зөвхөн хайгуулийн лицензтэй “Кожеговь” компанийн  үйл ажиллагаатай шууд холбоотой бөгөөд  өнөөдөр  хайгуулын үйл ажиллагаа хийж байгаа газарт нь  хай­гуулын буюу туршилтын олборлолтын дээж тонн тонноороо ху­­раалттай байгаа.  Тодруулбал, нэг  мет­рийн урттай, гурван хэсэгтэй кер­нийн хайрцагтай дээж их хэмжээгээр өрөөстэй байгаа.  Үүнээс гадна агуулах до­тор лабораторт шинж­лүүлж, сорьц авсан дээж ч тонн тонноо­роо байгаа.  

Манай улсад ураны 28 лиценз эзэмшдэг Францын “Арева” группын “Кожеговь” компани одоогоор ганц Дорноговь аймгийн нутагт л туршилтаар шар нунтаг олборлосон мэдээлэл байдаг. Хэрвээ 28 лицензээ одоогийн хайгуулын лиценз шиг ашиглаад эхэлбэл байгаль орчин дахин сэргэхгүй,  хүн, мал  удмын санд өөрчлөлт орж,  үндэсний хэмжээний аюул дагуулах болно.  

Тэгтэл Ерөнхий сайд,  Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр нар  уран олборлоогүй ээ гэж худлаа хэлсээр байгаа нь нууц биш. Олборлож байгаа нь нэгэнт ил болчихлоо.  Тэдэнд арга хэмжээ авч, хүн мал, байгаль орчноо хамгаалах цаг ирсэн юм биш үү...  Үрс минь үлдэх хорвоог ингэж бохирдуулах эрх бидэнд байхгүйг санаж яв !!!   Н.Алтанхуяг,  Н.Тэгшбаяр аа.

А.Баярмаа