Гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт яллагдагчаар татагдсан НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг суллажээ
7 цагийн өмнө

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдуулан энэ сарын 16-нд цагдан хорьж байлаа.
Өмгөөлөгчид нь уг шийдвэрийг эсэргүүцэж, ерөнхий шүүгчид хүсэлт гаргасны дагуу НИТХ-ын төлөөлөгчийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглож суллахаар болсон байна.
Шүүхийн шийдвэрийн тойм:
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд яллагдагч Б.Эрдэнэсүх өмгөөлөгч Э.Э, Д.О нараас тус шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ЦХШЗ/3453 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагчийн өмгөөлөгч нарын яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Яллагдагч Б.Эрдэнэсүхийн өмгөөлөгч Э.Э, Д.О нараас 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ЦХШЗ/3453 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гаргасныг хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримтаар яллагдагч Б.Эрдэнэсүхэд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан, мөрдөгчөөс хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн, яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул яллагдагч Б.Эрдэнэсүхийн өмгөөлөгч Э.Э, Д.О нарын гаргасан гомдлыг хангаж, шүүгчийн захирамжийг өөрчилж, яллагдагч Б.Эрдэнэсүхэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг үндэслэн яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун






 
                                 
                                 
                                 
                                 
                                .png) 
					 
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
					
 
						 
						 
						 
						 
                     
                     
                    
Зочин · 5 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 6 цагийн өмнө
ANUSN BOOWN XXN80955877
Буриад · 7 цагийн өмнө
ЭНЭ ГАЛЗУУ ХУЛГАЙГ ЭХНЭР НЬ НЭГ БОЛ ШУУД БУУДЧИХ ХЭРЭГТЭЙ
ЭЛБЭГ АЦ НЬ БНА · 7 цагийн өмнө
ЭНЭ МЭДРЭЛ БСДАГ СУЛЛААД БАЙХААР ХУУЛЬ ШҮҮХД ШУДАРГА ЗҮЙЛ АЛГА