Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
3 цагийн өмнө

Судлаач, профессор Д.Чулуунжавтай шашны гаж урсгалын талаар ярилцлаа.
-Саяхан шашны гаж урсгалын сөрөг үр дагавраас болж нэгэн эмэгтэй нас барлаа. Ер нь шашин гэж юу юм бэ. Манай улсад шашны урсгалын нөхцөл байдал ямар байна вэ?
-Хүн төрөлхтний хувьд шашин гэдэг бол мөнхийн зүйл юм. Зарим шашин зургаа, долоон мянга эсвэл гурав, дөрвөн мянган жилийн түүхтэй байдаг. Харин хүн төрөлхтний дээд үеэс шүтэж ирсэн дөрөв, тавхан л шашин бий. Гэтэл энэ хэдхэн шашны ерөнхий нэр, малгайн дор дэлхийн хэмжээнд 4000 гаруй урсгал байдаг. Үүн дотор хэрэгтэй, эсвэл хортой, аюултай, гаж урсгалууд багтдаг.
Ямар ч шашин, шашны урсгал эцсийн дүндээ хүний оюун санаа, сэтгэл зүй, итгэх итгэлд л нөлөөлж байдаг шүү дээ. Харин ямар үед шашны хортой, гаж урсгал хүнд хамгийн хүчтэй нөлөөлдөг вэ. Бид ярьдаг шүү дээ. Яагаад энэ хүн ийм болтлоо шашны гаж урсгалд автсан юм бол. Юунаас болов гээд л бид бүгд гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд ярьдаг.
Би бол хэзээ ч ийм урсгалд автахгүй гэх мэтчилэн ийм яриа өрнөдөг. Гэхдээ манай улс нийтээрээ ямар ч шүүлтүүргүйгээр шашинд хэт автаж байна. Сүүлийн арав, хорин жилд монгол эрэгтэйчүүдийн боловсролын түвшин хэт доройтсон. Энэ нь тухайн хүмүүсийн ухамсрын түвшин доройтож, сайн мууг ялгах чадамжгүй болсон гэсэн үг. Худал, үнэн цуурхал, шашны хортой урсгал, гаж нөлөөнд шууд автаж байна. Одоо шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэх итгэл алдарсан, эсвэл боловсролыг түвшин тун доогуур байдаг. Аав намайг ашиглаач гээд орилж байгаа эмэгтэйчүүдийн бичлэг явдаг шүү дээ. Хүмүүс бол үүнийг хараад инээдэг, дооглодог. Гэхдээ энэ нь мөн чанартаа аврал, итгэл, хайр хайсан хүний шинж юм.
-Шашны гаж урсгалд санхүүгийн боломжтой хүмүүс ихэвчлэн автаж байна гэсэн. Яагаад юм бол?
– Анх манай улсад шашны гаж урсгал нэвтэрч байхдаа тодорхой эрхэлсэн ажилгүй, хамаатан садан багатай, хууч өвчтэй, орлогын эх үүсвэргүй хүмүүсийг олзолдог байсан юм. Чамд ажил хэрэггүй. Манай шашны ажлаас илүү чухал ажил гэж байхгүй. Чи бол сонгогдсон хүн гээд л дунд эргэм насныхны тархийг угаадаг байсан шүү дээ. Харин өвчин зовлонтой хүний өвчнөөр далимдуулж тархи угаалт их хийсэн. Бурхан чамд тусална. Чиний өвчнийг тэдэн сарын дотор анагаана. Гол нь чи бурхны хэлсэн бүгдийг хийх ёстой гэж ухуулдаг байсан. Ер нь үнэгүй, хоол, хувцас тараах зарчмаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн шүү дээ. Одоо хараад байхад энэ цикль эргэчихсэн юм шиг санагддаг. Орчин үед илүү орлоготой, санхүүгийн эх үүсвэртэй хүмүүсээс өргөл барьц гэх нэрээр мөнгө угаах асуудал их гарч байна. Тухайн шашны гаж урсгалын байгууллага илүү ашиг хонжоо тал руугаа шилжиж байна шүү дээ. Өмнө нь бол манай улсад хөл тавьж, хүмүүсийнх нь сэтгэл зүйг судлах үүднээс бараг шалгуургүйгээр илүү эмзэг бүлгийнхнийг элсүүлдэг байсан. Гэтэл энэ нь эргээд хүмүүсээсээ мөнгө авдаг болтлоо хөгжсөн байна гэхээр тактик нь ямар нарийн болсны илэрхийлэл мөн. Манай улс шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг Үндсэн хуулиараа баталгаажуулсан ч хүнийг үхэлд хүргэсэн иймэрхүү гаж урсгалыг таслан зогсоож, холбогдох албан байгууллагууд нь шалгах хэрэгтэй.
-Ямар сэтгэл зүйтэй хүнд шашны гаж урсгал хурдан нөлөөлдөг вэ?
-Тухайн хүн амьдралд болон өөртөө итгэл алдарсан үед аливаа гаж урсгал маш хүчтэй нөлөөлдөг. Хүн өөрөө өөртөө итгэнэ гэдэг бол өөрийн хүч, мэдлэг, мэдээлэлд тулгуурлаж амьдарна гэсэн үг. Хүн нэгдүгээрт, өөртөө хоёрдугаарт нийгэм, гэр бүл, хамт олон, ах дүү, хамаатан садандаа итгэх ёстой. Өнөөдөр, маргаашийн амьдралдаа ч итгэж байх ёстой. Гэтэл энэ итгэл нь үгүй болчихвол хүнийг хаашаа ч залж болдог. Яг ийм үед нь аливаа гаж урсгал олзолж аваад, залж, чиглүүлдэг. Хувь хүний амьдралыг бүр эзэгнэчихсэн. Үр хүүхэд, хань ижил, аав ээж, хамаатан садантай нь харилцаагүй болгодог. Нийгмээс тусгаарладаг. Хүний эрх, биологийн хэрэгцээг нь хааж боодог. Бид шашны гаж урсгал гэж яриад байгаа ч энэ бол үнэндээ гэмт хэрэг шүү дээ. Үүний хор уршгаас болж саяхан нэг эмэгтэй нас барсан. Хүүхдүүд нь зориг гаргаад мэдэгдэл хийсэн шүү дээ. Төрүүлсэн үр хүүхдээ анхаарахаа больж, ажил хөдөлмөр хийдэггүй, зөвхөн тухайн сүмийнхээ ажлыг л хийдэг болсон гээд ярьж байсан. Өнөөдөр Монголд олон айл яг ийм байдалтай байгаа. Ил гарсан нь энэ болохоос биш. Уг нь шашны гол зорилго бол хүний сайн сайхны төлөө л байдаг биз дээ.
-Үүнд нийгэм нөлөөлөх үү?
-Энэ бол хоёрдугаар шалтгаан. Тухайн хүний амьдарч буй нийгэм нь хөл толгойгоо олохгүй, эмх замбараагүй байгаа цагт хувь хүн өөрийн амьдарч буй нийгэмдээ итгэл алдардаг. Өнөөдөр Монголд цөөнх нь баяжиж, талаас илүү хувь илүү ядуу байна. 30 хувь нь дэндүү ядуу. Энэ бүх эмзэг, амьдралын баталгаагүй нөхцөл байдал нийлээд аливаа хүнийг өөртөө, амьдралд, нийгэмдээ итгэх ямар ч итгэлгүй болгодог. Тэгээд л ид шид, бурхан, тэнгэр эцэг гээд явчихдаг юм. Үнэхээр энэ сүмд яваад байвал бүхий л ажил нь бүтчих юм шиг санагддаг. Эсвэл бурхан өөрийг нь хараад ч байгаа юм шиг. Ийм нөхцөл байдалтай байдаг. Хамгийн гол нь тухайн хүнийг ийм байдалд хүртэл тархийг нь угааж байна шүү дээ. Энэ л гол асуудал.
-Хөгшин хүмүүс гаж урсгалд их автдаг гэсэн. Энэ үнэн үү?
-Үнэн. Хөгшин хүмүүс илүү итгэмтгий байдаг гэдэг бол үнэн. Яагаад гэвэл ихэвчлэн хань ижлээ алдаад, ганцаараа үлдсэн настнууд л байдаг. Гурав, дөрвөн хүүхэдтэй ч хүүхдүүд нь бүгд тусдаа гарчихсан, эсвэл гадаадад амьдардаг байх жишээтэй. Яг ийм байдлаар ганцаараа үлдсэн хөгшин настай эмээ, өвөө нар манай сүмд орооч гээд явж байдаг шүү дээ. Ихэвчлэн эмээ нар өөртөө болон орчиндоо ямар ч итгэлгүй болчихсон байдаг учраас гаж нөлөөнд маш амархан автдаг. Нөлөөлж байгаа урсгал нь ямарч байж болно. Хүмүүсийг амиа хорлоход уриалдаг урсгал байна. Бүгд нэгэн зэрэг үхэх нь зүйтэй, дэлхийн амьдрал юу ч биш, хэрэв манай шашинд итгэвэл чи мөнх насална. Эх орон гэж хүнд байдаггүй юм. Энэ улс юу өгч байгаа юм. Харин бурхан чамд мөнх нас хайрлана гэх мэтчилэн ухуулдаг. Хүний оюун санаанд багтамгүй олон гаж урсгал бий.
-Ер нь яагаад манай улсад гаж урсгал ингэж их газар авсан юм бэ?
-Бид шашны хэрэгтэй, ашигтай талыг ярьдаг шигээ гаж урсгал гэж юу байдаг юм. Хор уршиг нь ямар байдаг вэ гэдгийг олон нийтэд нээлттэй мэдээлдэг байх хэрэгтэй. Манай ихэнх телевиз, мэдээллийн сайтууд шашны хортой, аюултай талыг нь бараг ярьдаггүй, мэдээлдэг ч үгүй. Гол төлөв магтсан талаас нь ярьдаг. Шашны хортой, аюултай гаж талыг ярихаас ер нь жийрхдэг. Хүмүүсийн сүсэг бишрэлийн асуудал учраас нэг их харлуулахыг хүсдэггүй юм шиг санагддаг. Гэхдээ анхааруулга сэрэмжлүүлэг яваагүйн улмаас саяхан гэхэд нэг гэр бүлд ямар том гарз хохирол тохиосон байна вэ. Хөшигний цаана хэдэн мянган ийм гэр бүл бий. Тиймээс иймэрхүү гаж урсгалаас бид нийгмээрээ сэргийлэх цаг ирсэн. Өмнө нь үүнийг инээдэм, тоглоом, шоглоом мэтээр хүлээж авдаг байсан шүү дээ. Одоо бол үнэхээр инээдэм биш болсон шүү.
-Иймэрхүү шашны гаж урсгалаар үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын эрхийг нь хасаж болох уу?
-Болно. Хүнийг амиа алдах хэмжээнд хүргэнэ гэдэг бол гэмт хэрэг шүү.
А.Даваадулам







Зочин · 2 цагийн өмнө
BOOBN DOLOOMOOR XXMOOR SADAR SEKSYGR XUCHINDUULEED80955877
Зочин · 2 цагийн өмнө
ZALYYSN ANUSN NUXN XELEERE GOE LAWXN DOLOON80955877
Зочин · 2 цагийн өмнө
ANUSN BOOB XXN BOOBN DOLOOJ TOMSGN DOLOOMR80955877AL SEKSDEED
Зочин · 2 цагийн өмнө
SAWN80955877BIEE UNELELN VANXANDI
Бат · 2 цагийн өмнө
Бидний цөөхөн монголчууд олон шашны урсгалд хуваагдах хэрэггүй юм даа
Зочин · 3 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh