Л.Оюун-Эрдэнэ арай л дэндүү муу Ерөнхий Сайд байжээ
2 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий Сайд асан, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Энэ үеэрээ олон зүйл ярьснаас онцлон эргэлзмээр хоёр агуулга хөндөгдөв.

Нэгдүгээрт, Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө маш сайн ажилласан, зоригтой ажилласан гэж дүгнэдэг юм байна. Бодит байдал дээр эдийн засаг 30 хувиар унаж, инфляци иргэдийн амьдралыг хямрааж байхад тэрээр аугаа баатарлаг Ерөнхий Сайд байсан л гэж боддог бололтой.
Тодруулбал Л.Оюун-Эрдэнэ: "Яах гэж гал барьж, олон хүнийг гомдоож ийм олон ажил хийв дээ гэж бодогдож байна.Зүгээр л сууж байдаг байж. Нийтийн эрх ашгийн өмнөөс гал аваад том сэдэв рүү орох нь хэцүү юм байна. Цаашдаа залуучууд гарч ирээд мохчих вий дээ. Яах гэж олон хүнтэй зэрэг муудалцаж, хувь хүнийхээ хувьд асуудал тарив даа..." гэсэн байх юм.
Юу яриад байна вэ? Л.Оюун-Эрдэнийн чухам л гал бариад шийдсэн ганц ажил ядаж байна уу? Том ажил гэж угаасаа юу ч байхгүй.
Ядаж л Авилга хорооллыг нураана гэчихээд ч нурааж чадаагүй,за бүр больё, "Бамбарууш" кафе ажиллуулна гэчихээд ч чадаагүй хөөрхийлэлтэй нэгэн өөрийгөө ийм томоор үнэлж байгаа нь гайхширмаар. Нөгөөтэйгүүр асар их ялархал, тунирхал дүүрэн энэ яриаг УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа хүн хэлж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй.
Хоёрдугаарт, ер нь хаашаа янзын ч мэдлэг, боловсролтой этгээд Монгол Улсын Ерөнхий Сайдаар ажиллаж байсан юм бэ дээ?
Л.Оюун-Эрдэнэ: "Ер нь бол Ерөнхий Сайд чинь хурал удирддаг хүн шүү дээ. Бүх яамдууд өөр өөрийн ажилтай. Хурлын зохион байгуулалтын хэлбэрээр хуралдахыг л Засгийн Газар хуралдана гэдэг. Яамдуудын санал нийлвэл Ерөнхий сайд шууд алх цохьдог. Би бол ихэнхдээ хэлэлцэх ч үгүй алх цохьдог байсан." гэсэн нь ямар ч хүний эгдүүцэл, гайхшралыг төрүүлэхүйц. Ерөнхий сайд бол Монгол Улсын Засгийн газрын тэргүүн бөгөөд улс орны хэмжээнд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Түүний гол үүрэг, эрх үүргийг дурдвал:
- "Засгийн газрын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлийг хангах,
- Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, төрийн бодлогыг хэрэгжүүлэх,
- Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх, хянах,
- Улсын төсвийг боловсруулах, батлах, хянах,
- Гадаад, дотоод харилцааг хөгжүүлэх, олон улсын гэрээ хэлэлцээр байгуулах,
- Эдийн засгийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх,
- Нийгмийн хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх,
- Хууль санаачлах, УИХ-д өргөн мэдүүлэх,
- Ерөнхийлөгчтэй зөвшилцөх, УИХ-ын үйл ажиллагаатай хамтран ажиллах,
Улсын аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх" бөгөөд Монгол Улсын төрийн бодлогыг удирдан чиглүүлж, ард түмний ашиг сонирхлыг хамгаалах чухал албан тушаалтан юм.
Эцэст нь дүгнэхэд Л.Оюун-Эрдэнэ муу муу гэхэд бүр арай л дэндүү муу Ерөнхий Сайд байжээ. Ийм этгээд Засгийн Газрыг удирдаж байхад Монгол Улсын эдийн засаг 30 гаруй хувиар унаж, бараа, бүтээгдэхүүний үнэ 157 хувь хүртэл өсөх нь арга ч үгүй юм байна.
Харин ч яаж үүнээс илүү муу зүйл болчихолгүй өдий хүрсэн юм, ийм муу Ерөнхий Сайд үүнээс ч удаан ажиллаж байсан бол Монгол Улс одоо байгаагаас ч аймшигтай нөхцөл байдалд орох байсан нь гарцаагүй ажээ.
Б.Балжир
sonin.mn







Зочин · 5 минутын өмнө
SADARTLA SHAALTSI80955877
Зочин · 36 минутын өмнө
Хүн яаж худал ярьдгийг ард түмэн сонслоо мэдлээ. Манай гэр бүл Англид нэг хоног ч байгаа гэсэн. Хүүхэд нь Англи улсаас ирж АТГд мэдүүлэг өгсөн. Хоосон Данхад хариуцлага тооцож арга хэмжээ ав.
Зочин · 2 цагийн өмнө
TOMSGN DOLOON TAWIYYLN80955877
Зочин · 2 цагийн өмнө
Sonin.mn B.Baljir geechiin orlogiig shalgah shaardlaga bii. Jinhene mungunii troll ene etgeed zaluu ue ruu bainga dairch, yas hayaj namiig hagalan butargaj baigaa shuu.
Зочин · 2 цагийн өмнө
SHAALGX XUSELTEI ERD80955877TSAG SEKSY
Зочин · 2 цагийн өмнө
DYRTAI SEXSY BAIRLALAAR VNZN GOEOOR SHALGN80955877
Зочин · 2 цагийн өмнө
BOOBN DOLOOMOOR SADAR SEXSEER XUCHINDUULN80955877
Зочин · 2 цагийн өмнө
SEXSYGEER XUSEED BDG NZ AMRAG BOLN80955877
Зочин · 2 цагийн өмнө
AL SEKSEER80955877UILCHLGE
Зочин · 2 цагийн өмнө
BOOBN XXN BOOW DOLOON80955877ANUSDI