Сансарт анх удаа Монгол хүн ниссэн өдөр
2014/03/21
Жүгдэрдэмидийн Гүррагчаа өдгөөгөөс 33 жилийн өмнө буюу 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн /Улаанбаатарын цагаар 22 цаг 42 минут/ Монгол хүн анх удаа сансарт ниссэн юм.
Тэрбээр “Союз-39” хөлгөөр ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн билээ.
В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 125 удаа тойрсон бөгөөд гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан. Энэхүү үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ үүрд мөнхөлсөн түүхтэй.
Ж.Гүррагчаа 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төрж өссөн. 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд суралцсан бөгөөд 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ. Тэрбээр 1978 оноос ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Энэ үед Ж.Гүррагчаа ардын армийн ахмад цолтой байжээ.
Түүнийг сансарт ниссэнийхээ дараа ЗХУ-ын баатар, БНМАУ-ын баатар цолоор шагнасан юм. Ийнхүү эх орныхоо алдрыг сансрын уудамд тамгалсан Ж.Гүррагчаа болон түүнтэй хамт сансарт нисэх бэлтгэл сургуулилт хийж байсан Майдарын Ганзориг нарыг “Сансрын нисгэгч” гэдэг эрхэм хүндтэй нэр алдраа түүхийн хуудаснаа бичин тунхагласан гавьяатай.
Х.Даваа
altjin · 2017/03/09
mongold heden sariin hedend irsen be?
Зочин · 2014/03/22
Гурван угсармал хэмээх энэ байр сайн эрчүүдээрээ эртнээс алдартай. Энэ байрнаас шоронгийн хулигаан, ****** энергитэй, ****** явдалтай хүмүүс олон төрж гарсан. Тэдний нэг нь 48 байрны 5 дугаар орцны нэг давхарт олон жил амьдарсан Ландаг /талх/ хочтой Батцэнгэл хэмээх эрүүгийн рецедив, засаршгүй гэмт хэрэгтэн юм. Эхээс дөрвүүлээ энэ өөдгүй эр харгис хэрцгий, балмад, мунхаг явдлаараа монголын гэмт хэргийн ертөнцөд зард гарсан хүн л дээ. 1999 онд зоогийн газар ажиллуулдаг гэмгүй хүний чихийг нь хайчилж танхайрсныхаа төлөө төрийн хуулиар шийтгүүлж, есөн жил яс суугаад 2008 онд шоронгоос суллагдсан. Одоо Өмнөгвь аймагт нүүрс тээвэрлэдэг том машины жолооч нарыг дарамталж, цалингаас нь татвар авч амьдардаг хүн. Яахлаараа ч мөрөөрөө шударгаар ажил хийгээд амьдарч байгаа жолооч нар энэ ******ийн хулгайчид цалингаасаа сар болгон мөнгө өгч байх ёстой юм. Бүү мэд. 1994 онд гурван угсармалд нэгэн хүн амины хэрэг гарсан юм. Энэ байрны 4 орцонд амьдарч байсан Тайвнаа хэмээх дөнгөж гуч шахаж явсан залуу цэл залуугаараа тархиа бяцлуулж, бусдын гарт амиа алдсан юм. Гэхдээ хэргийг цагдаагийнхан тэр дор нь илрүүлсэн л дээ. Ландаг дороо гурван эрэгтэй дүүтэй. Доод талын дүү нь Баттөгс. Төмөр замын ТМС-д суралцаж байхдаа айлын хүүхдийн хуруу заазуурдсан хэргээр 90-ээд оны эхэн үед шоронд сууж байгаад гарч ирсэн. Удаахь дүү нь Боо гэж залуу бий. Хамгийн бага дүү нь Батзориг гэж одоо гуч гарч яваа залуу бий.94 оны намрын тэр нэгэн орой Баттөгс, Боо хоёр Тайвнаатай орцныхоо үүдэнд тааралдаад нийлж архи уухыг санал болгож. Тайвнаа харин уухгүй гэж дургүйцэж. Ингээд Баттөгс, Боо хоёр “ Чи ****** энэ байранд бид нартай нийлж архи уудаггүй. Яасан овоо залуу вэ” гэж хэлээд нийлээд зодож. Зодож байхад нь Батзориг нь цонхоороо хараад зогсч байж. Хоёр ах нь дүүгээ “Сүх аваад аль” гэж хэлж. Батзориг нь нэг давхрын цонхоороо сүх авч өгч. Ингээд сүхний ар талаар талийгчийн тархи руу нь цохисноос болж талийгчийн тархи нь бяцарч үхсэн байдаг. Энэ хэрэг гарсны дараахан гурван угсармалын хөгшчүүл “Гэр бүлээрээ сүйрч байвал таарах айл юм” хэмээн ярилцацгааж байж билээ. Энэ хэргийг Баттөгс, Боо, Батзориг гурав хийсэн ч гэсэн Баттөгс нь хэргээ ганцаараа үүрээд арван жилийн ял аваад шоронд орсон юм. Халхын шоронд ах дүү хоёр хоёулаа цуг хоригдсон түүх тийм ч олон байдаггүй юм билээ. 93 онд Батзориг нь байрны хулигаан, үеийнхээ хэдэн залуустай нийлж 49 дүгээр байрны 6 дугаар орцны подвальд ажилладаг байсан Хар Тас нэртэй тохиролцооны дэлгүүрийг ухсан юм. Хамаг барааг нь хулгйалаад, зах дээр аваачиж зарсан байдаг. Гэвч яг хэргээ хүлээх болохоор Батзориг нь ганцаараа хэргээс мултраад, бусад нь ялаа үүрсэн түүхтэй. Хэрвээ энэ хэргийг шударгаар шүүсэн бол Батзориг, Баттөгс, том ах нь болох Ландаг гурав гурвуулаа шоронд хамт суух байлаа. 94 оны намар хүүхдүүдээ хүн алсны дараа ээж нь гэж нэг зовсон хөгшин гэрээсээ ч цухуйхаа больж, ичиж зовсондоо 95 оны намар байраа зарчихаад Сансар луу нүүсэн юм. Гэвч Ландаг гэж нэг ичдэггүй хулгайч 2008 онд шоронгоос суллагдангуутаа төрсөн нутагтаа очиж амьдарна гэсээр байгаад одоо эхнэр хүүхдүүдтэйгээ хуучин байрныхаа ойролцоо амьдарч байна. Энэ хавиар өдөртөө салхилаад явж байдаг энэ нөхрийн гадаад царай зүс нь харахад андашгүй. Шоронд олон жил сууснаас болоод сахарын өвчинтэй болж улмаар нэг хөл нь хазганаж явдаг, том биетэй, биерхүү, 50 орчим насны эр байгаа.