Цагтаа амьдрал цэцэглэж, муугүй сайхан байгаль орчинтой байсан Заамарт өнөөдөр Афганистаны дайн болсоны дайтай дүр зураг үлдсэн билээ - See more at: http://www.wikimon.mn/content/47546.shtml#sthash.VCgIdgXI.dpuf

Цагтаа амьдрал цэцэглэж, муугүй сайхан байгаль орчинтой байсан Заамар сум өнөөдрийн байдлаар дайн болоод дэлбэрэлт болоо юу гэлтэй дүр зурагтай болон үлдсэн.

Булган аймгийн Дашинчилэн сум болон Төв аймгийн Заамар сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Алтан Дорнод Монгол” компанийн нутгийн иргэд хэвлэлийн бага хурал зарласан юм.

Тэдний ийн хэвлэлийнхэнд хандах болсон шалтгаан нь  “Алтан Дорнод Монгол” компани нь 2001 онд анх хайгуулын тусгай зөвшөөрөл АМГ-аас авчээ. Улмаар хуулийнхаа бүрэн эрхийн хугацаанд гурван жил хайгуулын лицензийг эзэмшээд дахин хоёр удаа сонгон шалгаруулалт хийнэ гэж заасан байдаг аж. Гэтэл энэ компани хууль зөрчин лицензээ 2014 он хүртэл сунгуулжээ. Хуулиараа бол  2012 оны зургаадугаар сарын 21-нд Засгийн газрын тогтоолоор “Алтан Дорнод Монгол” компанид хууль зөрчин давуу эрх олгосон хэмээн нутгийн иргэдийн төлөөлөл хэллээ.

Тодруулбал, Засгийн газрын тогтоолоор уг компанийн 2012 онд дууссан байсан лицензийг 2014 он болтол сунгуулсан байна. Гэвч тухайн компанийг үйл ажиллагаа явуулахыг нутгийн иргэд зөвшөөрөхгүй байгаа учир "Алтан Дорнод Монгол" компаниас удаа дараа малчин иргэдэд санал хүсэлт тавьсаар байгаагаа энэ үеэр онцлов.

Өөрийн талбайд алт олборлолтын үйл ажиллагаа явуулахыг дэмжээч гэсэн саналыг одоо ч өгсөөр байгаад иргэд бухимдалтай байгаа юм. Түүнчлэн эсэргүүцсэн ард иргэдэд мөнгө төгрөг тарааж, архи дарсаар шахаж, согтуу хөлчүү иргэнээр гарын үсэг зуруулах зэрэг бусармаг арга хэрэглэдэг гэлээ. Мөн орон нутгаа хамгаалж, тэдэнд газраа ашиглуулахгүй гэсэн иргэдийг цагдаагийн байгууллагаар дарамтлуулах зүйлүүд ч гардаг байна.

Тиймээс  нутгийн иргэд тухайн компанийг Ашигт малтмалын хууль зөрчсөн үндэслэлээр шүүхэд өгнө гэв. "Алтан Дорнод Монгол" компанид үйлчлээд байгаа албан тушаалтнуудыг шалгуулахаар болжээ.

“Малчны шуудан” сэтгүүлийн сэтгүүлч Д.Туяа "Ашигт малтмалын тухайн хуулийн 1.5 дахь заалтыг зөрчиж Засгийн газрын тогтоолын өөрсдийн талд гаргаж, “Алтан Дорнод Монгол” компанийн дууссан лицензийг 4 жилээр сунгах тогтоолыг гаргасан тухайн үеийн Засгийн газрын тэргүүн байсан Сү.Батболдыг бид шүүхэд өгсөн. Ингэхгүйгээр малчин иргэд бэлчээр усаа хамгаалж, аж төрж амьдрах нөхцөл бүрдэхгүй байгааг албан тушаалтнуудтай холбоотой хэмээн үзэж байна. Тэгэхээр уул уурхайн энэхүү компанийг шүүхэд өгөөд зогсохгүй тухайн хууль зөрчсөн шийдвэр тогтоол гаргасан албан тушаалтнуудыг шалгуулах нь зөв зүйтэй алхам юм. 2012 оны зургаадугаар сарын 10-ны өдөр буюу сонгуулийн сурталчилгаа болж байх үеэр Сү.Батболд тогтоол гаргасан байгаа. Өөрөөр хэлбэл, сонгууль гээд хүмүүс үймэж байхыг ашиглаад “Алтан Дорнод Монгол” компанид ашигтай тогтоол гаргасан байгаа. Тодруулбал, Засгийн газрын тогтоолыг ашиглаж тухайн компани цуцлагдсан лицензээ эзэмших эрх үүссэн. Тухайн үед АМГ-аас энэ компанитай холбоотой мэдээ, материалыг өгөхөөс татгалзаж байсан. Удаа дараа өргөдөл, гомдол өгсний хариуд бид энэ компанитай холбоотой шийдвэрийг авсан. Гэтэл 2012 оны зургаадугаар сарын 21-нд Засгийн газрын 101 тогтоолыг үндэслэн 4 жилийн хугацаатай сунгасан гэсэн ийм тогтоол шийдвэр гаргаж өгсөн" гэсэн юм.

Мөн тэрбээр  “Алтан Дорнод Монгол” компани малчдын бэлчээрийн 7203 га талбайг ашигладаг. Гэтэл энэ нь нэг сумын бүтэн багийн бэлчээр нутаг. Маш том талбай. Улмаар бид энэ талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжтой юу гэдгийг бид олж мэдэхэд тухайн компанийн талбай Засгийн газрын 194 дүгээр тогтоолд заасан Ойн сан бүхийн газрын хамгаалалтын бүстэй давхцалтай гэж гарсан. Энэ нь хуульд заагдсан уул уурхайн үйл ажиллагаа явуулах боломжгүй талбай гэсэн үг. Хоёрдугаарт усны мэдээллийн санд байгаа Туул голын хамгаалалтын бүс. Гуравдугаарт энэ талбай орон нутгийн хамгаалалттай бүс байгаа. Тэгэхээр бид энэ компанитай шүүх, хуулийн байгууллагаар заргалдана. Мэргэжлийн байгууллагаас гаргасан бэлчээрийн даац байдаг. Гэтэл энэ компани бэлчээрийн даацад нөлөөлөөд байгаа. Угаасаа бэлчээрийн даац нь хэтэрчихсэн байхад дахин уул уурхайн компани ашиглалт явуулах ямар ч боломж байхгүй. Мөн Туул голын ай сав нутаг учраас зөвхөн Булган аймгийн Дашинчлан сун, Төв аймгийн Заамар сумаар тогтохгүй Хэнтий аймгийн малчин иргэдийн эрх ашгийг зөрчиж байгаа хэрэг хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ.

"Алтан Дорнод Монгол" компанийн ерөнхий захирал нь Т.Ганболд гэж эрхэм байдаг аж. Өмнө нь тус компанийг Орос захирал С.Паушокийн удирдаж байсан.

Алтны нинжа, алтны компаниудын золиос болсон Төв аймгийн Заамар сумын 3000 гаруй иргэн, 120 орчим малчин иргэнтэй багийнхан өөрсдийн дуу хоолойгоо холбогдох газруудад дуулгахаар ийн сэтгүүлчдэд хандан үзэл бодлоо хэллээ.

Х.Даваа