Төрийн байгууллага татвар төлөгч та бидний татварт төлсөн мөнгөөр цалинждаг. Харин татварт төлсөн мөнгө улсын төсвийг бүрдүүлдэг бөгөөд үүний зарим төрийн байгууллага үр ашиггүй зарцуулсан байна. Үүний нэг жишээ бол  Улсын бүртгэл юм. Улсын бүртгэлийнхэн тээвэр шатахууны зардлыг хэтрүүлэн зарцуулсан, хот дотор ажил үйлчилгээнд хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж нь 2500 см3-ээс дээш автомашин хэрэглэсэн, суудлын автомашин унах эрхгүй албан тушаалтан автомашин хэрэглэн шатахууны зардал гаргасан, Ажил олгогчийн буруугаас ажлаас халагдсан ажилтнуудад нөхөн олговрыг олгосон, Анхан шатны баримт бүрдэл дутуу баримтаар гүйлгээ хийсэн, тэтгэвэрт гарсан хүнийг үндсэн ажилтнаар үр дүнгийн гэрээ байгуулан ажиллуулж зэрэг дэв, удаан жилийн нэмэгдэл олгосон зэрэг  олон алдаа зөрчил гаргажээ. Тодруулбал,

  • Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс тогтоосон нормыг хэтрүүлэн 0.2 сая төгрөгийн шатахуун зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1.”төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах;”, 16.5.2.”батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих;”,Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.7-д ''Байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайланг, ... үнэн зөв гаргах'' гэсэн заалтыг зөрчсөн
  • Булган аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс шатахуун зардлыг тооцон олгохдоо автомашин 100 км гүйлтэд зарцуулах шатахууны зарцуулалтын жишиг нормыг баримтлаагүй 0.6 сая төгрөгөөр илүү тооцсон, анхан шатны баримтгүй 0.4 сая төгрөгийн шатахууны зардал гаргасан, тайлант оны эцэст 4 албан хаагчийн 1.5 сая төгрөгийн цалингийн урьдчилгааны авлагын үлдэгдлийг тайлан бүртгэлд тусгаагүй зэрэг нийт 2.5 сая төгрөгийн зөрчил илэрсэн нь Дэд бүтцийн сайдын 2004 оны 19 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан '' Автомашины 100 км гүйлтэд зарцуулах шатахуун зарцуулалтын жишиг норм '', Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн арван гурав дугаар зүйлийн 13.7 '' Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно '', арван дөрөв дүгээр зүйлийн 14.4 '' Нягтлан бодох бүртгэлд дараах зүйлийг заавал бүртгэнэ'', 14.4.2 '' бүх хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлага '', 14.4.3 '' бүх өр төлбөр '', 20.2.5 '' дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил гүйлгээг гарахаас өмнө хянан, баталгаажуулах '' гэсэн заалтуудыг зөрчсөн.
  • Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс ээлжийн амралтын мөнгө 0.4 сая төгрөг илүү олгосон нь Төсвийн тухай хуулийн 6.4.1, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалтай нийцэхгүй, үнэн зөв байх батламж мэдэгдлийг хангаагүй.
  • Ховд аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс ажилчдын цалинг 3.7 сая төгрөгөөр зөрүүтэй тооцож олгоод авлагаар бүртгээгүй тайлагнасан. Төсвийн тухай хуулийн 6.4.1, НББ-ийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2, 20 дугаар зүйлийн 20.2.5-д заалтуудыг тус тус зөрчсөн.
  • Улсын бүртгэлийн ерөнхий газар олон жил дамнасан хувь хүнээс авах 32.8 сая төгрөгийн авлага барагдуулах арга хэмжээ аваагүй нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8. “төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх.”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6-д “эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах” заалтуудыг зөрчсөн.
  • Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний орлогыг төвлөрүүлдэг арилжааны банкин дахь харилцах данснуудын орлого, зарлагын гүйлгээнд тавих хяналт сул, тайлант онд тус данснуудад төвлөрүүлсэн орлогыг банкны ажилтны буруугаас төрийн сан дахь төсвийн харилцах дансанд дутуу шилжүүлсэн байхад холбогдох арга хэмжээг аваагүй орлогыг төсөвт дутуу төвлөрүүлсэн 0.7 сая төгрөгийн зөрчил илэрсэн нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-д ''Батлагдсан төсөв хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад хяналт тавих'' гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй.
  • Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс Хөдөлмөр хамгааллын хэрэгсэл авах зардлаас 0.4 сая төгрөг, урсгал завсрын зардлаас 0.6 сая төгрөг нийт 1.0 сая төгрөгийг зардал хооронд шилжүүлэн үндсэн хөрөнгө худалдан авсан, тээвэр шатахууны зардалд бүлэг доторх бусад зардлаас 1.0 сая төгрөгийг шилжүүлэн зарцуулсан зэрэг батлагдсан төлөвлөгөөнөөс зардлыг хэтрүүлэн зарцуулсан зөрчил нь Сангийн сайдын 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 74 дүгээр тушаалын 2.3.1-д '' Тухайн зардлын зүйлийн ангилалд төлөвлөх ёстой байсан зардлыг өөр зардлын зүйлийн ангилалд шилжүүлэн төлөвлөх'', 5.3-д '' Хөрөнгийн зардлыг зөвхөн үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогоос санхүүжүүлнэ, урсгал зардлын хэмнэлтийг хөрөнгийн зардалд зарцуулахгүй'' гэсэн заалтуудыг зөрчсөн
  • Үүнээс гадна анхан шатны баримт бүрдэл дутуу баримтаар гүйлгээ хийсэн, И-баримт дутуу шивсэн, бүрдэл дутуу 96.6 сая төгрөгийн зэрэг зөрчил гаргасан байна.  Тодруулбал, НУБГ 59.6 сая, УБЕГ 21.1 сая, Говь сүмбэр 2.2 сая, Төв аймаг13.7 сая төгрөгийн зөрчил гаргажээ.
  • Ажил олгогчийн буруугаас ажлаас халагдсан ажилтнуудад нөхөн олговрыг олгосон. УБЕГ л гэхэд 53.4 сая төгрөг нөхөн олговорт өгчээ.
  • Оны эцэст Чингис хаан цогцолборт төсвөөс ойролцоогоор нэг хүний 150.0-200.0 мянган төгрөгийн зардал гарган сургалт зохион байгуулж төсвийг үрэлгэн зарцуулсан.  Энэхүү ажил нь УБЕГ-т хамааралтай бөгөөд үүний улмаас  35.9 сая төгрөг зарцуулжээ.
  • Тэтгэвэрт гарсан хүнийг үндсэн ажилтнаар үр дүнгийн гэрээ байгуулан ажиллуулж зэрэг дэв, удаан жилийн нэмэгдэл олгожээ. УБЕГ  гэхэд 7.6 сая төгрөгийг зарцуулсан байгаа юм.
  • Тээвэр шатахууны зардлыг хэтрүүлэн зарцуулсан, илүү худалдан авалт хийсэн, Хот дотор ажил үйлчилгээнд хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж нь 2500 см3-ээс дээш автомашин хэрэглэсэн, суудлын автомашин унах эрхгүй албан тушаалтан автомашин хэрэглэн шатахууны зардал гаргасан. Тодруулбал, Хэнтий аймгийн УБХ 0.6 сая, Булган аймгийн УБХ 1.2 сая, Дархан аймгийн УБХ 0.06 сая, Орхон аймгийн УБХ  “том толгойлсон” байгаа юм.

Төсвийг үр ашигтай захиран зарцуулах ёстой төрийн алба хаагчид цаашид Засгийн газрын тогтоолыг мөрдөж ажиллах, дотоод хяналтыг сайжруулах шаардлагатайг дотооддоо анхаарна биз.