Шашны гаж урсгалуудыг цэгцэлбэл яасан юм бэ?
3 цагийн өмнө
Христийн гаж урсгалд автсан эмэгтэйн хүүхдүүд энэ сарын 4-ний өдөр олон нийтэд хандан, “Шинэ тэнгэр газар” хэмээх нэрийн дор үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагын талаар ноцтой мэдээлэл дэлгэсэн билээ.
Тэдний хэлснээр уг байгууллага нь БНСУ-д “Шинчеонжи” нэртэйгээр танигдсан, Солонгосын иргэн И Ман Хы-ийн үүсгэн байгуулсан сүм бөгөөд Монгол Улсад ч мөн адил нэрийн дор идэвхтэй ажилладаг ажээ.

Гаднаа сургалтын нэртэй, дотроо итгэл үнэмшлийг ашиглагч бүтэц
Энэ байгууллага шинэ гишүүн элсүүлэхдээ “хувь хүний хөгжлийн сургалт”, “Солонгосын виз гаргаж өгнө”, “үнэгүй сэтгэл заслын хөтөлбөр”, “гадаад хэлний үнэгүй сургалт” гэх мэт уриа үгс ашиглан хүмүүсийг төөрөгдүүлдэг байна.
Гэвч сургалтанд хамрагдсан хүмүүсийг дараа нь Библийн нэрийн дор итгэл үнэмшилд нь нөлөөлөх, сэтгэлзүйн дарамт үзүүлэх сургалтанд хамруулдаг аж.
Эдгээр хичээл өглөө, өдөр, орой гурван ээлжээр, долоо хоногийн долоон өдөр тасралтгүй явагддаг. Тэнд “бурхан удахгүй ирнэ”, “дэлхий сүйрэх гэж байна”, “бидний сүмийн хүмүүс үхэшгүй” гэх мэт айдас төрүүлэх агуулгаар итгэгчдийг сэтгэлзүйн хувьд хянах арга хэрэглэдэг гэнэ.
Сургалтаас гарахыг хүссэн хүнд айдас төрүүлж, дарамталдаг
Сургалтаас гарахыг хүссэн хүмүүсийг “чи энэ сургалтад хамрагдчихаад гарах юм бол тамд унана, үр хүүхэд чинь ч бас аврагдахгүй” гэж айлган сүрдүүлдэг.
Мөн “өргөл барьц”-ын нэрээр орлогынхоо 10 хувийг заавал өгөхийг шаардаж, “хэрвээ бурхан руу хуурамч сэтгэлээр хандвал бурхан таныг хуурна” гэж дарамталдаг байна.
Сүмийн удирдагчид өөрсдийгөө “бурхнаар дамжуулан аврагдсан ариун хүмүүс” гэж нэрлэн, гадуур яригдаж буй сөрөг мэдээллийг “Сатаны явуулга” хэмээн тайлбарлаж, итгэгчдийн сэтгэл санааг удирдах оролдлого хийдэг.
Хувийн мэдээллийг ашиглан хяналт тогтоодог
Уг байгууллагад элссэн иргэдийн хувийн мэдээллийг — орлого, зээлийн түүх, ар гэрийн байдал зэргийг дэлгэрэнгүй авдаг. Энэ мэдээллээр дамжуулан итгэгчдийг хянах, айлгах, ар гэрийнхнийг нь ч нэгдэхийг шахах зэрэг зохисгүй үйлдэл гардаг байна. Итгэгчдийн дунд айдас түгшүүр газар авч, олон хүн нэрээ нууцлан “хохирогчдын групп”-т нэгдсэн гэх мэдээлэл бий. Зарим нь эдийн засгийн хувьд хохирол амссан бөгөөд сар бүр 70–130 мянган төгрөгийн өргөл өгдөг талаар хохирогчдын гэр бүл ярьжээ.
Гаднаа сүм, дотроо сүлжээ
Гадна талаасаа энгийн шашны байгууллага мэт харагдавч “Шинэ тэнгэр газар” нь тодорхой хаяггүй, хаалттай орчинд үйл ажиллагаа явуулдаг. Гишүүд нь цугларах үед хаалгаа түгжиж, асуудал гарвал нуугдан зугтаах бэлтгэлтэй байдаг гэж мэдээлсэн юм.
Монгол Улсад 12 мянга орчим дагагчтай
51 сая хүн амтай БНСУ-д 300 мянган итгэгчтэй гэх энэ урсгал 3 сая орчим хүн амтай Монгол Улсад 12 мянга орчим дагагчтай болжээ. Энэ нь анхаарал татахуйц тоо бөгөөд залуусын сэтгэл зүй, итгэл үнэмшлийг ашиглаж буй шинж илт байна.
Гаж урсгалуудын тухай мэдээлэл олон жил гарч байгаа ч бодитой арга хэмжээ авсан нь ховор. Гэвч сүүлийн үед хохирогчдын тоо нэмэгдэж, гэр бүл салалт, эдийн засгийн хохирол, сэтгэл зүйн хямралын шинж тэмдэг илэрч байна.
Шашны нэрийн дор хүний эрх, итгэл үнэмшлийг боомилж, эдийн засгийн дарамт үзүүлж буй ийм байгууллагуудыг хуулийн хүрээнд шалгах, олон нийтийн боловсролыг нэмэгдүүлэх цаг нэгэнт иржээ. Иймээс “Шинэ тэнгэр газар” мэт шашны гаж урсгалуудыг цэгцэлж, хяналт шалгалтыг сайжруулах нь төрийн нийтлэг үүрэг юм.
Б.Намуун
sonin.mn







Зочин · 2 цагийн өмнө
VANAGN SEXSDN80955877
Зочин · 2 цагийн өмнө
SADARTLA BOOB XXN SERELN ODOOJ BOOW DOLOOJ AL SEXSEER80955877