Засгийн газраас гарсан шийдвэрүүд - Ц.Нямдорж: 1990 оноос хойш би улс төрд байна. Ийм олон хүндрэл хавсарсан үе тохиолдож байгаагүй...
2021/10/06
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулан, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, УУХҮ-ийн сайд Г.Ёндон нар мэдээлэл хийж байна.
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, 4-р сараас хойш хойд хөрш гадагшаа бензин гаргахгүй гэсэн асуудал ярьсан. Наймдугаар сараас асуудал үүссэн. Зохицуулалт хийсэн. Зохицуулалтын ажил үргэлжилж байна. Шатахуунтай холбоотой хүндрэлээс ойрын өдрүүдэд гарна.
Шатахуун тасарсан асуудлаар сайдын түвшинд хариуцлага ярьдаг хүн нь Ерөнхий сайд. Одоогоор энэ талар яригдаагүй байна. Урд хөршөөс авах бензиний хэмжээг нэмэгдүүлнэ. 1990 оноос хойш би улс төрд байж байна. Ийм олон хүндрэл хавсарсан үе тохиолдож байгаагүй дээ.
ШУУД ҮЗЭХ:
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Өнөөдрийн байдлаар манай улс 6.4 сая тун вакцин татан аваад байгаа. Үүн дээр нэмээд АНУ-аас Монгол Улсад 1 сая тун вакцин тусламжаар өгөхөөр болсон.
Монгол Улсын вакцины нөөц хангалттай түвшинд хүрсэн. Тиймээс дархлаажуулалтын цэгүүдийг иргэдэд ойртуулах, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэрээр дархлаажуулалт хийх нөхцөл бүрдүүлэхээр боллоо" гэв.
Г.Ёндон: Шатахууны хомсдол үүсээгүй, зохиомол хомсдол үүсгэхийг оролдсон
УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Улаанбаатар хотод шатахууны хоёр дахь удаагийн хомсдол үүсээгүй. ААН-үүдтэй өчигдөр уулзалт хийхэд Улаанбаатар хотод шатахууны тав хоногийн хэвийн нөөцтэй байгааг мэдэгдсэн.
10-р сард ОХУ-аас 54 мянган тонн АИ-92 бензин нийлүүлнэ. БНХАУ-аас мөн шатахуун орж ирж байна. Хомсдол үүсээгүй, зохиомол хомсдол үүсгэхийг оролдсон гэв.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Өнөөдрийн байдлаар шахмал түлшний 71 мянган тоннын нөөцтэй байна. Энэ нь оргил ачааллын үеийн хагас сар, бага ачааллын үеийн нэг сарын хэрэглээ юм. Өнгөрсөн оны мөн үед бид 58 мянган тонн шахмал түлшний нөөцтай байсан. Тэр үетэй харьцуулахад 20 орчим мянган тонноор илүү түлш нөөцлөөд байна.
Засгийн газрын шийдвэрээр сайжруулсан шахмал түлшний үнийн хөнгөлөлтийг 2022 оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэл үргэлжлүүлэхээр болсныг албан ёсоор хэлье. Түлшний үйлдвэрлэлд ашиглах 210 мянган тонн мидлингийг Улаанбаатарт авчирсан байгаа. Энэ нь оргил ачааллар тооцвол 2 сарын хэрэглээ юм. Мөн барьцалдуулагч бодисын нэг сарын нөөцтэй байгаа. Тиймээс шахмал түлшний хомсдолд орсон гэж үзэж болохгүй. Харин үнийн хөнгөлөлттэй холбоотойгоор иргэд түлшээ нөөцлөх шиг боллоо. Түүнээс болоод дараалал үүссэн. Тиймээс бид шуурхай арга хэмжээ авч шахмал түлш борлуулах цэгийн тоог 280-420 болгож нэмэгдүүллээ. Өнгөрсөн онд 300 хэрэглэгчид нэг цэг ногдох байдлаар тооцоолж 600 цэгийг ажиллуулж байсан. Арваннэгдүгээр сар гэхэд цэгийн тоог 600 болгоно.
Сайжруулсан шахмал түлшийг картаар олгодог бөгөөд нийт 240 мянган хэрэглэгч карттайгаас 180 мянга нь худалдан авалт хийсэн байна. Тиймээс карт бүртгэлжүүлэх ажлыг хийж байгаа. Картаа бүртгүүлээгүй иргэдэд түлш олгохгүй байгаатай холбоотойгоор иргэд гомдол гаргасан. Карт бүртгэлжүүлэх ажлыг энэ сардаа багтаад дуусгана" хэмээн ярилаа.
Үргэлжлүүлэн Эрчим хүчний сайд сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ "Шахмал түлш борлуулах цэгүүд дээр хангамж тасраагүй. 420 цэг дээр борлуулалт хэвийн явагдаж байгаа. Би өчигдөр өөрийн биеэр явж шалгасан" гэдгээ хэллээ.
Зочин · 2021/10/06
Тмйм шүү үнэхээр олон хүндрэл тохиолдож байнаХарин ч ОЮУНЭРДЭНЭ САЙД ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХ 2 ЗУУЗАЙ ХОЛБОН ЭХ ОРОН АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ БАЙДАГ ЧАДЛААРАА АЖИЛЛАЖ БАЙГААГ МОНГОЛЧУУД БИД БАС Ч ГЭЖ ҮНЭЛЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ