25-35 насны ганц бие хүмүүст зориулсан танилцуулах үдэшт уръя
2014/05/18
“Хурдан болзоо” гэж орчуулж болох энэхүү арга хэмжээ нь ганц бие хүмүүст зориулагдсан арга хэмжээ бөгөөд нэг дор олон хүнтэй танилцаж, санал бодлоо солилцсоноор өөрт таалагдах хүнээ олох боломжийг олгож өгдөг болзоо юм. Хамгийн анхны “Хурдан Болзоо” арга хэмжээ нь 1998 онд АНУ-ын "Бэвэрли Хилс"-т болж байжээ. Харин өнөөдөр дэлхийн олон оронд өргөнөөр зохион байгуулагддаг арга хэмжээ болсон байна. Ялангуяа АНУ, Канад, Их Британи олноор зохион байгуулагддаг.
Харин одоо Монголд
Сүүлийн үед цаг үе, үсрэнгүй нийгмийн хөгжлийг дагаад өнөө цагийн шижигнэсэн залуус мэдлэг боловсрол, амжилт бүтээл, ажил мэргэжлийн төлөө бүхий л цаг зав, сэтгэл зүрхээ зориулсаар өнөө цагт ганц бие залуус нилээдгүй олон болжээ. Тиймээс тэдгээр залуусыг хооронд нь танилцуулах, цаашлаад тэдгээр хэн нэгний хайрыг олж, хоёрыг учруулах зорилго бүхий ганц бие залуучууд, бүсгүйчүүдэд зориулсан ХУРДАН БОЛЗОО-г "Аз Жаргалын Олон Өнгө" компаниас 4 дэх удаагаа зохион байгуулах гэж байна.
Болзоонд ирсэн хүн бүр таалагдах хүнээ олж чадна гэж амлахгүй. Гэхдээ таныг арга хэмжээнд ирснээр заяаны ханьтайгаа учрахыг бид хүсэж байна....
Та бүхэн үе тэнгийн залуучууд, бүсгүйчүүдтэй танилцаж, нэгэн үдшийг хөгжилтэй, сайхан өнгөрүүлэх болно. Гэнэтийн бэлэг, сонирхолтой агшинуудаар дүүрэн үдэш та бүхнийг хүлээж байна. Хосоор амьдрах хорвоод ганц далавчтай шувуухай та өрөөсөн далавчаа олчихвол улам өндөрт илүү жаргалтайгаар нисэх бус уу?
Зохион байгуулагчдын зүгээс хичээнгүйлэн бэлтгэсэн энэхүү урилга таныг хүлээж байна.
Манай арга хэмжээнд оролцох хүмүүсийн тоо хязгаартай тул амжиж урилгаа захиалаарай. Хүйсийн тэнцвэрийг барих үүднээс бид урилгыг урьдчилан захиалга авч хүргэж өгч байгааг дуулгая.
Хэзээ: 2015.05.25 19.00 цагт
Хаана: Sprout ресторан
Бидэнтэй холбогдох дугаар: 9988-2222, 9616-1616
Мөн дараах холбоосоор манай арга хэмжээний event-д нэгдээрэй