Г.Баярсайхан: Монголчууд дэлхийд хамгийн бага цалин авч байна
2022/02/22
УИХ-ын гишүүн асан, АН-ын Нарийн Бичгийн Дарга Г.Баярсайхантай ярилцлаа.
Ардчилсан Үндсэн хуулийн 30 жилийн ойг саяхан тэмдэглэж өнгөрүүлсэн. АН-ын НБД-ын хувьд энэ үйл явдлыг хэрхэн дүгнэж байна вэ? Ардчилал байгуулах үйл явц зогсчихсон гэж ярих хүмүүс байдаг. Зарим нь үргэлжилж байгаа гэдэг?
Саяхан Ардчилсан Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэсэн. 30 жил гэдэг маш урт хугацаа. Үндсэн хууль ард түмэнд юу өгсөн бэ гэдэг нь хүн бүрт ойлгомжтой. Үндсэн хууль ард түмэнд өнөөдрийн тусгаар тогтнол, парламент, хувийн өмчийг дээдлэх, сонгох, сонгогдох эрхийг өгсөн. Энэ нь бидэнд Үндсэн хуулиар баталгаа болж олгогдсон эрх мөн. Ололт маш их бий. 30 жилийн хугацаанд эдийн засаг маш хурдацтай өссөн. 2011, 2012 оны үед 17-18 хувь өсч байсан шүү дээ. Үндсэн хууль өнөөдөр ард түмэнд юу өгөв? Яаж нөлөөлж байна? гэдэг нь их чухал. Жирийн иргэдийн амьдрал ямар байна? Ядуурал, авилга маш өндөр байна. Баян хоосны ялгаа тэнгэр газар шиг болсон. Хүссэн хүсээгүй энэ бүхнийг Үндсэн хуультай холбож үзэхээс өөр арга байхгүй. 2008 оны 7 сарын 1-нд ард түмэн бослого гаргасан. Энэ бослого яагаад гарах болов? Үүнийг зөвхөн сонгуулийн үр дүнтэй холбоотой гэж би боддоггүй.
Ард түмэн тухайн нийгмийн хөгжилд сөрөг үр дүн тавьж байсан байгаа юм. Тийм учраас хүмүүсийн уур хилэн гадагшаа гарсан гэж боддог. Үндсэн хууль болон хүмүүсийн тавган дээр очиж байгаа хоол хоёр хол, хоорондоо хамааралгүй гэж хууль судлаачид хэлж магадгүй. Гэтэл энэ нь шууд хамааралтай. Өнөөдөр олон залуучууд гадагшаа гарч амьдарч байна, Монголчууд дэлхийд хамгийн хямд цалин авч байна. Гэмт хэргийн гаралт өндөр байна. Энэ бүхэн баян хоосны ялгаа өндөр байгааг харуулж байна. Тийм учраас Үндсэн хуулиа төгс, илүү өгөөжтэй, ард иргэдийн амьдралд өгөөж өгөх хэмжээнд хүргэх хэрэгтэй гэж би бодож явдаг.
Норвеги улс, Скандиновын орнууд газар дороо асар их баялагтай. Түүнийхээ үр шимийг тэгш хувиарлаж, нийгмээрээ дундаас дээш түвшинд амьдарч байна. Миний Үндсэн хуулиас хүсээд байгаа зүйл бол ердөө энэ л юм. Тэр олон сая, тэрбум долларын ашиг нь нийгэмдээ тэгш хүртэж байх тийм нөхцөл л бидэнд хэрэгтэй.
Тэдгээр улс орнуудад манай төрийнхөн, гишүүд очоод их л судалдаг шүү дээ. Манай Үндсэн хуулинд ямар заалтуудаа сайжруулах ёстой вэ? гэдэг дээр хуульчид, судлаачид ажиллах ёстой. Газар доорх баялаг ард түмнийх гэж байсан. Сүүлд өөрчлөлт оруулаад нийтийнх гэж нэмсэн. Энэ нь бодит байдал дээр хэтэрхий ерөнхий, хүртээмж багатай л гэж хэлмээр байна.
Үндсэн хууль ард түмний амьдралтай шууд хамааралтай гэж та хэллээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дахиж хийгээд УИХ-ын гишүүдийн тоог ихэсгэх, багасгах, бүр 2 танхимтай болгох талаар ч хүмүүс ярьж байна. Энэ нь Үндсэн хуулийн чанарыг сайжруулах шийдэл мөн үү?
Үүнд нэг зүйлийг хэлэхэд тоогоор хөөцөлдөж болохгүй. Тоогоор хөөцөлдөөд нэг их үр дүн гарахгүй. 420 депутат байхдаа харин ч цомхон, чадамжтай парламент болгож 76 гэдэг тоог гаргасан. Нэг хэсэг 76-гаараа явахад боломжийн гэж бодож байгаа. Зарим судлаачид парламент давжаа байна гэж яриад байгааг би ойлгохгүй байна. Зарим нь 150-160 гишүүнтэй болцгооё гэж ярьж байна. Хэрэв 150-160 УИХ-ын гишүүнтэй болчихвол ядарсан ард түмэн, төсөв тэр задарсан гишүүдийн ачааг дийлэхгүй. Тийм учраас аль болох цомхон, УИХ нь Засгийн газраа хянадаг Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу ажлаа л сайн хийх ёстой. Монгол улсын парламент Засгийн ажлыг хийж болохгүй. Засгийн хувиарлалт гэдэг маш чухал.
Мөн давхар дээлтэй буюу УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнээр давхар ажилладаг байх асуудал нэлээн яригдаж байна. Энэ талаар?
УИХ-ын гишүүд давхар дээлтэй болно гэдэг нь сайжруулах биш бүр муу болгох зам руу явж байна гэж би үзэж байгаа. Учир нь УИХ-ын гол ажил хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих юм. Засгийн газрын гишүүнийг УИХ хянаж, УИХ-ын хяналтан дор Засгийн Газар үйл ажиллагаагаа явуулах ёстой. УИХ-ын гишүүн Засгийн газартаа орчихоор учир нь олдохгүй, хонь хурга нийлж байга юм шиг болно.
Өмнөх Ерөнхийлөгч тухайн үеийн УИХ-ын гишүүдийнхээ 50 гаруй хувийг ЖДҮ-гээс зээл авсан, гэмт хэрэгтэн гишүүд гэж хэлсэн шүү дээ. Ийм асуудал үүсч байна гэдэг нь парламентын хямралын нэг хэсэг. Нэр хүнд нь ч унасан. Энэ асуудал яагаад үүссэн бэ? гэхээр давхар дээлтэй сайд нараас болсон. УИХ нь Засгийн газартаа дүн тавиад огцруулдаг. Гэтэл Ерөнхий сайд нь, мөн Засгийн газрын гишүүд нь ЖДҮ сантай ижилхэн авилга, хээл хахууль болгож өгсөн шүү дээ. Үүнийг бүгд мэдэж байгаа. Тийм учраас давхар дээл огт байж болохгүй. Үүнийг энгийнээр харахад УИХ-ын гишүүд давхар дээлтэй сайд байж болох юм байна, Засгийн газрын гишүүн хийгээд үзчихье ч гэдэг юм уу, хоёрдугаар ээлжийн хүмүүс идэвхжээд эхэлсэн юм болов уу? гэж бодож байна.
Монгол Улсын парламент хийх ёстой ажлаа л хийх ёстой. "Давхар дээл" өмсөж болохгүй. Засгийн газрын гишүүд гадна талдаа ажиллах ёстой. Товчхон хэлбэл давхар дээлтэй болно гэдэг нь муу тал руугаа явж байна.
Ардчилсан Намын хувьд Засгийн газар "давхар дээлгүй" байх ёстой гэдэг байр суурин дээр зогсож байна гэсэн үг үү?
Ардчилсан Нам УИХ-ын гишүүд нь гишүүнийхээ ажлыг, Засгийн газар нь өөрийнхөө ажлыг л хийх ёстой гэсэн байр суурин дээр хатуу байгаа.
Түүхэндээ цомхон Засгийн газрууд байсан шүү дээ. Түүн шиг цомхон байж болох ямар хувилбар байна? гэдгийг л сонгох ёстой. Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд яриа нь ихдээд байна. Сошиал контент, энтертайнмент нь ихдээд байна. Засгийн Газрын үйл ажиллагаа гэж урлагийн үзлэг шиг юм л болж байна шүү дээ.
Ийм юмаар л энэ Засгийн Газар их хөөцөлдөөд байна. Аль болох бага ярьж, их хийх хэрэгтэй. Гэтэл яг эсрэгээрээ байна. Гудамжинд гараад 10 иргэнээс Засгийн Газарт, УИХ-д дүн тавь гэхэд арвуулаа муу дүн тавина гэдгийг би шууд хэлж чадна.
Баярлалаа.
Ярилцсан Э.Мягмар
sonin.mn
Зочин · 2022/02/22
Зочин · 2022/02/22
Энэ хэлээ хазсан нусгай бацаан бас юу хуцаад бна, эд нар юу ч мэдэхгүй чадахгүй худлаа новшнууд...
zochin · 2022/02/22
ene banhar odoo medej bga yum baihda ali garig deer amdraad ene nuhur cham nuhur bgaad uls oron hugjuhgui bna uhaan sanaa eruul unuudur noirnooso serj bga yum baihaa fuck iim nuhud uls ornii ajil d hereg boloh uu ⁉️
Зочин · 2022/02/22
Одоо л мэдэж байгаан байхдаа
Зочин · 2022/02/22
Бага цалинтай нь ч үнэн мөн бага бүтээмжтэй хөдөлмөрлөдөг нь ч бас үнэн