2013 оны хамгийн анхны дрифтын шоу болох гэж байгааг автомашин сонирхогч залуучуудад дуулгахад таатай байна. Залуусын анхны брэнд d20 болон VIP Crown auto club хамтран "d20 Drift" шоуг 2 дахь жилдээ 2013.04.21-нд зохион байгуулахаар боллоо.

Энэ жилийн дрифтийн шоу хотын төв, замын бөглөрөөс зайдуу цэвэр агаарт "Скай резорт" цанын баазын задгай талбайд  замын цагдаагийн албан ёсны зөвшөөрөлтэй, аюулгүй байдал, зохион байгуулалтын өндөр түвшинд хийгдэнэ. Уг шоу энэ зуны шоуны салхийг хагалж, залуусыг байлдан дагуулж байгаагаараа онцлог юм.

Дрифт шоу үзүүлбэр нь автомашин сонирхогчдын ур чадвар, эр зоригийг сорьдог спорт билээ. Хурд, хүчний гайхамшиг болсон төмөр хүлгээр хэрхэн шарвалт хийж олныг гайхшруулахыг автомашины хорхойтнууд хүлээж байна.
Залуу хүн бүрийн хүсэл сонирхол болсон авто спорт, дрифтын шоугаар "Залуусын баяр"-т уулзаж, хамтдаа нэг өдрийг доргио өнгөрүүлцгээе!

Уг тэмцээн энэ сарын 21 буюу энэ амралтын өдрөөр болох бөгөөд хэрэв өөрийн гэсэн унаагүй байгаа ч шоуг үзэхийг хүсвэл өглөөний 10 цагаас Хүүхдийн ордоны урд талбайгаас хөдлөх автобусаар үйлчлүүлээрэй.

Ерөнхий ивээн тэтгэгч: Skytel Group d20 брэнд

Зохион байгуулагч: VIP CROWN AUTO CLUB

Дэмжигч байгууллага: Замын Цагдаагийн газар 

Хамтран оролцогч: MGL Media Group , ESSO тос тосолгооны төв, OMERTA обуд дугуй худалдаа, MОНРЕ даатгал
















































 

 

 

Мэдээллийн ивээн тэтгэгч: www.DORGIO.mn,  Их монгол фм 99.7