Агаар орчны бохирдол хийгээд утаа нь хүний биед ямар хор учруулж байгаа талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Орчны эрүүл мэнд судлалын төвийн захирал, шинжлэх ухааны доктор Н.Сайжаатай ярилцлаа

-Утаанаас үүдэлтэй агаарын бохирдол эрчүү- дийн нөхөн үржихүйд муугаар нөлөөлж байгаа тухай ярих боллоо. Энэ талаар хийсэн судалгаа байна уу?

-Орчны бохирдлын нө- лөөлөл эрэгтэй хүмүүсийн нөхөн үржихүйн үйл ажиллагаанд нөлөөлдөг гэдгийг гадаадын олон оронд судалсан байдаг. Тухайлбал, манай хөрш ОХУ, Англи, Франц, Герман, АНУ, БНСУ зэрэг улс судалсан байна. Эдгээр орны судалгааны үр дүнтэй би танилцаж үзсэн. Тус судалгаагаар орчны бохирдол ялангуяа агаарын бохирдол ихсэхэд эрчүүдийн нөхөн үржихүйн үйл ажиллагаанд нөлөөлдөг гэдгийг тогтоосон юм. Өөрөөр хэлбэл эрчүүдийн үрийн шингэний хэмжээ багасдаг гэсэн судалгаа гарсан. 1940 онд баруун Европод хийсэн судалгаагаар эрчүүдийн үрийн шингэн нэг удаагийн гаралтаар 3.75 мл байсан бол 1990 онд 2.4 болж багассан. Тэрэн дотор байгаа үр тогтоох чадвартай эр бэлгийн эсийн тоо 1940 онд нэг мл үрийн шингэнд 116 сая байсан бол 1990 онд 66 сая болж буурсан байна. Бараг хоёр дахин буурсан энэ харьцуулалтаас бохирдолтой орчинд удаан байсан эрэгтэй хүмүүсийн үр тогтоох чадвар буурдаг гэдгийг гадаадын эрдэмтэн судлаачид нотлоод байгаа юм. Энэ нь манайд тохиолдож болзошгүй зүйл учраас бид үүнийг судлах шаардлагатай гэж үзсэн.

-Та бүхэн тэгээд судалгаандаа орсон уу. Хэзээ үр дүн нь гарах вэ?

-Манай хүрээлэн дээр судалгааны ажил хийгдэж, үүнийгээ төлөвлөгөөнд оруулаад явж байна. Энэ судалгаандаа Улаанбаатарт олон жил амьдарсан эрчүүдийн эр бэлгийн эсийн гаралтыг, хө- дөөний цэвэр агаарт байгаа хүмүүсийнхтэй харьцуулж судлах юм. Үүнийгээ олон улсын судалгаатай хэр зэрэг дүйж байна вэ гэдгийг олж тогтоох зорилготой. Энэ бол 2010 он хүртэл хийгдэх судалгааны ажил.

-Агаарын бохирдол хүний биед яг тийм л сөрөг нөлөө үзүүлээд байна гээд судлаад гаргаад ирсэн зүйл байна уу?

-Манай улс утааны бохирдлын асуудлыг 1970-аад оноос эхэлж судалсан юм шүү дээ. Анх Улаанбаатар хотын агаарын бохирдлыг судлах зорилгоор Баруун дөрвөн зам, Үйлдвэр комбинат, Улаан хуаран гэх гурван газарт ажиглалтын цэг байгуулж байсан. Агаарын бохирдол ихтэй хот сууринд удаан амьдарснаас сэтгэл оюун, бие бялдраар сульдан эрүүл мэндээр хохирч доройтолд орсон иргэд олшрох хандлагатай болдог. Баруун Европын орнуудад хийсэн судалгаагаар агаарын бохирдлын улмаас хүн амын өвчлөл нэмэгдэж нэн түрүүнд бага насны хүү- хэд, өндөр настан, зүрх судасны болон амьсгалын замын хурц архаг өвчтэй хүмүүс илүү өртөмтгий болох нь тогтоогдсон. Манай улсын хэмжээнд ч ялгаагүй агаарын бохирдол нь хүүхдийн амьсгалын замын өвчлөл болон настай хүмүүст илүү нөлөөлж байна. Тухайлбал, уушгины гуурсан хоолойн үрэвсэл, томуу, хатгалгаа, бронхит зэрэг өвчн үүд сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Зарим өвөрм өц бохирдуулагч байна. Тухайлбал хар тугалаг. Агаарт хар тугалаг маш их байдаг. Энэ нь бензин шатааснаас агаарт ялгардаг. Ялангуяа А-76, А-80 гэсэн бензиний бүрэлдэхүүнд их хэмжээтэй байна. Нэг литр бензин шатахад нэг грамм хар тугалаг агаарт гардаг. Түүгээр хүүхэд амьсгалахад мэдрэлийн сульдаатай, юм ойлгох чадваргүй болдог гэж үздэг. ДЭМБ-аас 100 мл цусанд 10 микрограмм хар тугалаг байх ёстой гэж заасан байдаг бол бидний хийсэн судалгаагаар 100 мл-т 10 байх ёстой тэр хэмжээ ихэссэн. Эндээс үзэхэд хүүхэд хар тугалгаар амьсгалж хордож байна гэсэн үг. Ийм л хольцтой агаар амьсгалснаас уушги өвчилж байна.

-Төрөлхийн гажигтай хүүхэд олноор төрөх болсныг мөн л утаа, агаарын бохирдолтой холбон тайлбарладаг. Энэ нь судалгаагаар нотлогдсон зүйл үү?

-Тэгж ярьж байгаа ч манай улсын хувьд судлагдчихсан зүйл биш. Тиймээс гажигтай төрөөд байгаа хүүхдүүдийг нарийвчилж, удам зүйн хувьд судлах хэрэгтэй. Хүүхэд эхийн хэвлийд байхдаа ямар байсан. Эх нь ямар хоол идэж, ямар агаар амьсгалж, ямар ус уусан юм гэдгийг маш нарийн судлах шаардлагатай. Ер нь бол орчны бохирдол химийн бодис нь жирэмсэн эхэд муугаар нөлөөлдөг нь үнэн. Нэг жишээ хэлье л дээ. Алт олборлодог, алтыг мөнгөн усаар угааж байсан эмэгтэйгээс гарсан нэг хүүхэд байдаг. Одоо 5-6 настай. Тэр хүүхэд төрөлхийн гажигтай гарсан. Зөвхөн хоол л идэх үүрэгтэй. Юм ярьдаггүй, босч явж чаддаггүй. Ийм олон хүү- хэдтэй болчихвол Монгол Улсын хүн ам, удмын санд өөрл өлт гарах аюултай. Иймээс бид амьсгалж байгаа агаар доторх химийн бүрэлдэхүү- нийг нарийн сайн тогтоож үзэх хэрэгтэй байгаа юм. Хойч үе ийм орчинд амьдраад байх юм бол мэдээж нөлөөлнө. Хэвлий доторх өөрчлөлтүүд ч гарч эхэлнэ.

-Таны бодлоор утаанаас салах ямар гарц байна?

-Бид 2007 онд агаарынхаа стандартыг шинэчилсэн. Стандарт гэдэг маань хүний биед нөлөөлөхгүй байх доод хэмжээ шүү дээ. Гэтэд Ерөнхийл өгч маань стандарт гараагүй гэж ярьж байна лээ. Доод талын улсууд нь энэ талаар танилцуулдаггүй бололтой. Утаанаас салах эхний алхам бол энэ стандартыг барьж мөрдөх юм. Агаарын чанарын стандартыг бүх газарт мөрдүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Улмаар агаарт бохирдол үүсгээд байгаа дулааны цахилгаан станц, жижиг оврын уурын зуухууд, гэрийн яндан, автомашины утаа зэрэгт норм тогтоож өгөх хэрэгтэй. Тэгээд тогтоож өгсөн лимит хэтр үүлбэл торгодог системд шилжих юм бол энэ асуудал цэгцэрнэ. Одоогоор ийм ажиллагаа явуулдаг газар Монголд алга. Улаанбаатарт агаарын цэвэр орчин гэж яриад ч хэрэгг үй. Зүлэгжүүлээгүй сул чөлөөтэй талбай ихтэй, хогийн цэгүүдээр ил задгай хог хийсээд л. Тэнд хүний өтгөн шингэн, нус цэр бүгд хийсч явна. Гэтэл манайхан гудамжинд ил шарж байгаа шорлогийг хамаа намаагүй авч иддэг. Тэрэн дээр сүрьеэтэй ч тоос бууж байгаа, тэмбүү- тэй ч тоос бууж байгаа эсвэл янз бүрийн химийн хортой тоос ч бууж байгаа. Энэ мэтчилэн бид хоол хүнсээрээ, усаараа микроб авч байна. Үүнийг нарийвчилж судлаад урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй. 2006 онд Улаанбаатар хотод амьсгалын замаар өвдөж эмчлүүлсэн хүмүүсийг оношилж эмчлэхэд хичнээн хэмжээний зардал гарсан талаар би судалж үзсэн. Тэгтэл 3.2 тэрбум төгрөг зарцуулсан байна. Зөвхөн жилийн зардал шүү дээ. Тэгвэл агаарыг нь цэвэр байлгаад уушгины өвчнийг 50 хувь бууруулахад 1.6 тэрбум төгр өг хэмнэх бололцоотой байгаа. Хэмнэсэн мөнгөөрөө Улаанбаатарт нүүрс шатаагаад байгаа айл өрх, цахилгаан станцуудын түлэх түү- хий нүүрсэндээ боловсруулалт хийгээд коксжуулахад зарцуулах хэрэгтэй. Нүүрсийг коксжуулах явцад хорт хийнүүд нь алга болдог. Иймэрхүү маягаар зөв системтэй ажиллаад ирэх юм бол утаанаас салах гарц байна. Жижигхэн хот шүү дээ.

Д.ЦОГЗОЛМАА