Хятадууд Монгол бичиг модонд өлгөж байна
2014/06/10
Монголоо модонд өлгөлөө гэж Монгол хэл, ёс заншлаа мартсан хүнийг хэлдэг бөгөөд үүний бодит жишээ өвөрлөгч улсын хаанаас ч харж болно. Хятадын төр засаг Монгол бичгийг хуулийн дагуу өдөр тутмын амьдрал дунд хүндэтгэн хэрэглэж байгаа гэдэг ч бодит байдал дээр эсрэгээрээ байна. Тодруулбал Өвөрмонголын захын нэг гудмаар явбал Монгол бичгээр алдаатай, буруу ташаа бичсэн хаягуудыг харж болно.
1980-90 оны үеэр Өвөрмонголд Намайн муж орны Монгол хэл бичгийн хамжилцах албан гэр хэмээх төрийн байгууллага байжээ. Уг байгууллага нь Монгол бичгийн албан хэрэглээ, амьдралд хэрэгжүүлэх ажлыг хянах, зохион байгуулахад голлон анхаардаг байсан юм байна. Уг байгууллагад Монголчууд ажилладаг байсан бөгөөд харамсалтай Хятадын засгийн газраас энэ байгууллагыг татан буулгажээ.
Үүний улмаас Монгол бичиг модонд өлгөгдөх болсон байна. Монгол бичгийг модонд өлгөсөнтэй холбоотойгоор манай өвөрлөгч улсад шуудангийн хаяг асуудалтай болсон гэнэ. Уг нь тус улсад хуулиараа бол захиа илгээмжийн хаяг, нэр усыг монгол бичгээр бичих ёстой ч энэ нь хэрэгждэггүй. Хэрвээ захиа, илгээмж зэргийг Монгол бичгээр бичсэн тохиолдолд эзэндээ очих гэж хугацаа алдахын зэрэгцээ, илгээгч эзэндээ эргэн ирдэг байна.
Энэ мэтээр Өвөрмонголд Монгол бичгийн утга учрыг алдагдуулах явдал газар авсаар байна. Ингээд Монгол бичгийг модонд өлгөж байгаа энгийн баримтыг дурдъя.
Жалан айл хотын ажил мэргэжлийн ахлах сургууль гэхийг Жайн айл хотын Чи Еэ Гао Жи Жонн Суу гэсэн байна
Фу И хүүхэд настан газар гэж байх юм. Юу гэсэн үг вэ?
Сурган хүмүүжил шинжлэх ухаан соёлын цохиж буулгах хороо гэж бичсэн байна. Хятадаас нь монгол хэлнээ хөрвүүлбэл өөр утга гарч ирнэ
Их сургуулийн зам дахь ялган шийдвэрлэх газар
Сэлэгүцэний хувцас заслын дэлгүүр.
Хуй Фен их дэлгүүр гэнэ. Ханз тус бүрээр нь орчуулбал хэт дэлгүүр буюу хэтээс давсан дэлгүүр гэж орчуулагдана.
Цаг гэсэн ханз нь хятадаар тусал гэсэнтэй ижил бичигддэг. Тэгтэл орчуулахдаа цаг гэснийг тусал болгон орчуулж бичсэн байх юм.
Арлын явдал Дон Бао Яасан шидмийн хоолон гэр
А.Баярмаа
Зочин · 2014/06/12
Хунийг шоолох яахав харин оорсдоо монгол бичигээ хэрэглээчээ. Хаана байнаа бугдээрээ монгол бичгээ сэргээж албан бичиг болгох омхий орос бичигээсээ салмаар байна. Япон гэхэд л 2 цагаан толгой ашиглаад дэлхийд ондор ******жилтэй орон болсон дарлагдаж эзлэгдсэн ч гэсэн алдаатай ч монгол бичгээ овормонголчууд маань хэрэглээд явж байна. Тэгэхэд тусгаар тогтносон улс байж хуний бичиг хэрэглээд сармагчин царайлаад хун ******лаад явахаасаа ичиж амьдар омхий ухэрмонголчуудаа
Зочин · 2014/06/12
Uvor mongolchuudiin udor tu*** heregledeg undesnii bichgiig ny bid nar oroltsoj hsuujleed yahav. ***l utgagui yum bichihiin
Монголын төлөө · 2014/06/12
Монгол улс хуучин бичгийг төрийн бичиг болгох юм бол яг ийм явдал тохиолдоно.Кирил үсэг орчин цагийн Монгол хэл дуудлагад яг тохирсон нь Монгол улсын хөгжилд томоохон хувь нэмэр болсон билээ. Хуучин Монгол бичгийг түүх судлаачил хэл шинжлэлийн эрдэмтэд ашиглах нь зөв. Түүнээс бүх хүнийг сургах гэж зардал чирэгдэл гаргаж туйлшрахаа болих хэрэгтэй. Аливаа дэвшил хөгжлийг буцаах оролдлого хийж байгаа хүмүүс бол хөгжлийг саатуулагч нар болдог.
Зочин · 2014/06/11
Bi bol bichij hergeldeg ene delhiid bhgvi bosoo mongol bichgiig maani mgl neriig zvvsen hyjaa nar heregleed bh n zuw yumu hereglehgvi bsanch ene bidnii tomoohon uw soyl maani yum shvv mgl chyydaa
Зочин · 2014/06/11
ядаж бичиж байгаа нь их юм. маниус үсэг ч үгүй шүү дээ
Зочин · 2014/06/11
Hyatad ulsiin ovor mongol hoshuunii mongol bichig yah ve.Oorsdoo ene bichgeer heden hun ni bichij chaddag bilee dee.Buh l yumiig aihtar shuumjilsen humuus baih.oorson deeree ergeed neg togtoj haraach