О.Цогтгэрэл АН-ын даргад жулдаж, намынх нь үйл ажиллагаа “жонхуураад” эхэллээ
2026/03/06

Уг нь, АН өнөөдөр “алтан зогсоол” дээр байна. Зөв хөдөлбөл дараалсан ялалтууд хүлээж байгаа юм. Энэ нам олон жилийн туршид эрх баригчдын тоглоом, нам доторх фракцуудынхаа шоглоом болж явсан.
Харин “…Ардчиллын тулгуур” гэгддэг тулдаа, АН гэдэг нэрээрээ энэ хүртэл тэсэж ирсэн. Тэгээд Лу.Гантөмөрийн үед тамга тэмдэг нэгтэй болж авсан. Дараа нь О.Цогтгэрэлийг АН-ын даргаар сонгосон. “…АН одоо л сөрөг хүчнээ үүргээ биелүүлж, улс төр хийгээд баллаж өгөх нь” гэж хүний өөрийнгүй ярьцгаасан. Олон нийт ч “…АН-ын институт болж бэхжих цаг нь ирлээ” гэсэн итгэл хүлээлгэсэн. Олон судалгааны дүн үүнийг нотолно. Өнөөдөр Монголын хамгийн өндөр нэр хүндтэй намаар АН-ыг нэрлээд байгаа нь чухамдаа ийм учиртай. Гэвч, цаашид АН-д найдаад, О.Цогтгэрэлд итгээд явах нь олон нийтэд байтугай АН-ынханд өөрсдөд нь эргэлзээтэй болоод эхэлж байх шиг байна. Учир нь, О.Цогтгэрэл АН-ын даргын хувьд “дотогшоо ажиллаж” нийт гишүүдээрээ хүлээн зөвшөөрүүлж бэхжихээсээ өмнө өвдөглөчих гээд байна. Угаасаа, АН-ын даргын хамгийн том зовлон нь фракцуудаа эвлүүлж, тэднээрээ хүлээн зөвшөөрүүлэх байдаг. Үүний төлөө ажилладаг. О.Цогтгэрэл ч үүнийг ойлгоод ажиллаж буй ч түүний “харилцаа, хамтын ажиллагаа” нь фракцуудаа эвлүүлэх биш задалчих гээд байгаа бололтой. АН-ын олон фракцын зүгээс О.Цогтгэрэлийг аль нэгтэйгээ нэр нааж, элдэв нэр хоч зүүгээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ анхаарах ёстой асуудал л даа. Товчхондоо, тэр АН-ыг эвлүүлэх эвээ олохгүй байна гэсэн үг.
Нөгөөтэйгүүр, О.Цогтгэрэлийн бүрдүүлсэн АН-ын удирдлагын баг олон нийт рүү хандсан үйл ажиллагаа дээр жинхэнэ утгаараа бүтэлгүйтэж байна. Тус нам өнгөрсөн сараас эхлээд “Ардчиллын гэрэгэ” хэмээн нэрлэсэн намын батлахаа шинэ, хуучин гишүүддээ тарааж эхэлсэн. Угтаа, үүгээр далимдуулж гишүүнчлэлээ шинэчлэх, нэмэх зорилготой. Уг нь, энэ зөв үйл ажиллагаа юм. Гэтэл, “Ардчиллын гэрэгэ”-нийхээ үнэ цэнийг АН-ын дарга О.Цогтгэрэл өөрөө тоглоом шоглоомын бай болгож орхисон. Тодруулбал, орон нутагт тарааж байхдаа “…“Ардчиллын гэрэгэ”-тэй бол Америкийн виз гаргуулахад амархан” гэх утгатай тайлбар хийсэн. Бичлэг нь цацагдсан. Энэ нь нийгмийн шүүмжид өртсөн. Тэгэхээс ч аргагүй юм. Угтаа, өнөөгийн Монголын сонгогчид хийгээд иргэдийн улс төрийн боловсрол аль 1990-ээд оныхоос тэс өөр болсон. Ингээд олон нийт шүүмжлээд байгаатай холбоотойгоор нэгэн сэтгүүлч дээрх “тайлбар”-ынх нь талаар тайлбар хүсэхэд “…1990 онд юун гадагшаа, дотооддоо визтэй улс байлаа. Гадагшаа аялах эрхийг иргэддээ бас л муу нэртэй ардчиллынхан чинь авчирсан юм шүү” хэмээн хариулж байх юм. “…Андуурчээ” юм уу, “…Өөр утга агуулгатай хэлсэн юм” гээд хариулчихаж дөнгөсөнгүй, АН-ын дарга. Ийм байдалтай ядаж байтал АН-ын өчигдрийн ээлжит мэдээллийн үеэр тус намын Нарийн бичгийн дарга А.Батпүрэв “…Бид намаас “Нээлттэй, цэгцтэй АН” аяныг зохион байгуулж, гишүүдийнхээ бүртгэлийг шинэчилж, “Ардчиллын гэрэгэ” олгож байгаатай холбоотойгоор хоёр төрлийн урамшуулал зарласан. Нэгдүгээрт, “Ардчиллын гэрэгэ” гардаж авсан гишүүдийнхээ дундаас таван хүн шалгаруулж, ардчилсан тогтолцоотой улс руу аялах “Ардчиллын аялал”-ыг санаачилсан. Хоёрдугаарт, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан гишүүдийн тоогоороо хамгийн өндөр сум, хороог шалгаруулж, намын Их хурлын үеэр шагнана” гэчихлээ. Өөрөөр хэлбэл, АН “…Манай намын батлахтай бол Америкийн виз гарна, шинэ гишүүдээс шалгаруулж гадаадад аялуулна” гээд зарлачихлаа. Товчхондоо, О.Цогтгэрэл өөрөө АН-ын даргад жулдаж, намынх нь үйл ажиллагаа “жонхуураад” эхэллээ дээ.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 42 (7784)







Зочин · 2026/03/12
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802.GMAIL.COM GMAIL.COM
Одоо хэрэгжүүлэх.
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@
хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@
Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин · 2026/03/08
SEXSY TAMNILTSI80955877
Зочин · 2026/03/06
Ягдаа
Зочин · 2026/03/06
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2026/03/06
SAWN80955877
Зочин · 2026/03/06
ЗГ огцруулна гэх шантааж юмуу чанга ч ярьж чадахгүй тэрүүхэндээ гөвтнөөд байдаг хульчгар амьтан
Зочин · 2026/03/06
ZYGAA JARGALTSI80955877
Зочин · 2026/03/06
ZYAA SEXSY80955877
Зочин · 2026/03/06
Хэцүү шүү. АН бол том нам шүү
Зочин · 2026/03/06
SAWI80955877
Бат инженер · 2026/03/06
Та нар найдаж байгаа шүү. Монголыг АН л аварна.
Зочин · 2026/03/06
SEXSEER TAASHAALG VANAGN DEWSGER BOLI80955877
Зочин · 2026/03/06
TOMSGN XELEERE XUSEED DOLOOJ URN SHINEGENE AMSI80955877
Зочин · 2026/03/06
SEKSY ZYGAATSAX XUCHINDII AL SEXSEER VANXANDI80955877MASSAJLI
Зочин · 2026/03/06
SEKSEER AXN ANUSN NUXN XELEERE DOLOOJ80955877BIEE UNELLEED ANUSDAX