Өнөөдөр Монгол Улсад үндэсний сэтгүүл зүйн салбар үүсэж хөгжсөний 113 жилийн ой тохиож байна.

Тодруулбал, тэртээ 1913 оны гуравдугаар сарын 06-ны энэ өдөр "Шинэ толь хэмээх бичиг" сонины анхны дугаарч гарч, томоохон соёлын хувьсгал хийж байсан түүхтэй.

Мөн Монголын Сэтгүүлчдийн холбооны 7 дугаар Их хурлаар энэ өдрийг Монголын Үндэсний сэтгүүлзүй үүссэн өдөр болгох санал гаргаж, 2009 оноос хойш жил бүр тэмдэглэн өнгөрүүлж буй юм.