"S’Outlet", "Шунхлай" ШТС-ын барилгыг нурааж эхэлжээ
2023/10/27
Өнгөрсөн наймдугаар сард нийслэлээс үерийн бүс дэх барилга байгууламжуудыг нурааж, нүүлгэн шилжүүлж тус талбайд нь ногоон байгууламж гаргана гэж мэдэгдсэн. Гэвч эрх зүйн хүрээнд маргаантай олон асуудал гарсан учир өдгөө нэр заасан зарим барилгыг нураахад хүндрэлтэй асуудал үүсээд буй. Тэгвэл өнөөдөр /2023.10.27/ үерийн онцгой бүс дэх хоёр байгууламжийг нурааж эхэллээ.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар энэ асуудлыг энэ долоо хоногт шийдэж, үерийн онцгой бүс дэх хоёр барилгыг нураах ажлыг эхлүүлнэ. Ингэхдээ өндөр барилга буулгах дотоодын компани шалгараагүй тул гадаадын тусгай эрх бүхий компаниар тус барилгуудыг нураана гэсэн юм.
Учир нь Монголд өндөр барилга өмнө нь нурааж байсан туршлагатай аж ахуй нэгж байхгүй байгаа аж.
Зочин · 2023/10/27
DYRAA ZYGAA80955877
Зочин · 2023/10/27
Авилга хорооллоо дийлэхээ больсон уу том ар талтай бна шүү
Зочин · 2023/10/27
80955877
Зочин · 2023/10/27
S XN8055877