Хотын төв рүүгээ нэвтрэхдээ мөнгө төлөх нь зөв үү, дээрэмдүүлж буй хэлбэр үү!
2023/11/03
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхлээд байна. Тус хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх юм.
Тэгвэл хотын төв рүүгээ нэвтрэхдээ мөнгө төлөх нь дээрэмдүүлж буй нь нэг хэлбэр хэмээн иргэд эсэргүүцэж байгаа юм. Олон нийтийн зүгээс уг хулийн төслийг батлагдвал ихээхэн бухимдаж эсэргүүцэх шинжтэй байр сууриа илэрхийлж буй харагдав.
Өнөөдрийн хуралдааны эхэнд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан: Хотын хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөн, хотжилт, түүнийг дагасан тээврийн хэрэгслийн тооноос шалтгаалан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл сүүлийн жилүүдэд үлэмж нэмэгдсэнээр тээврийн хэрэгслийн дундаж хурд 9 км цагаас 13 км цаг болсон. Сүүлийн гурван жилийн байдлаар жилд дунджаар 47 мянган тээврийн хэрэгсэл нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдэж байна. Энэ байдал үргэлжилбэл 2030 онд 5 км цаг, 2040 онд 0 км цаг байх тооцоолол гарч байна. Улаанбаатар хотын нэг иргэн жилд дунджаар 30 хоног буюу 717 цагийг түгжрэлд алдаж байна гэсэн тооцоолол гарсан.
Нийслэл хотын замын хөдөлгөөний нөхцөл байдал, хот төлөвлөлтийн гажуудал, авто замын сүлжээ, даац хэтрэлт иргэдийн зорчих хөдөлгөөн, судлаачдын зөвлөмж, бусад улс орны туршлага зэрэг орчин зүйлийг тооцон үзэж нийслэл хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад тээврийн эргэлтийн менежмент, ялангуяа түгжрэлтэй бүсийн тогтолцоог бий болгох нь зүйтэй.
Хуулийн төсөлд Улаанбаатар хотод замын хөдөлгөөний төлбөртэй бүс, түүний хилийн зааг, цагийн хязгаарыг тогтоож, төлбөртэй бүсэд тогтоох төлбөрийн хэмжээг НИТХ тогтоохоор тусгажээ. Сүүлийн үед нийгэмд такси үйлчилгээтэй холбоотой олон хэргүүд гарах болсныг Д.Амарбаясгалан сайд дурдсан. Цагдаагийн байгууллагын гэмт хэргийн мэдээллийн санд сүүлийн 5 жилд такси үйлчилгээтэй холбоотой нийт 3119 гэмт хэрэг бүртгэгдсэнээс дийлэнх нь буюу 2940 нь нийслэлд гарчээ. Үүнээс 2636 гэмт хэргийг таксины жолооч үйлдсэн байгааг онцгой анхаарч цэгцлэх зайлшгүй шаардлагатай болсныг тэрбээр онцлоод, такси үйлчилгээг хуульд заасан нөхцөл, аюулгүй байдлын шаардлагыг хангасан этгээд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх, түүнд тавих хяналт зохицуулалтыг бий болгохыг зорьсон хэмээн мэдээлсэн.
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах хүн амын төвлөрлийг сааруулах, орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэх оновчтой шийдэл нь гэр хорооллыг инженерийн дэд бүтцээр хангах, дахин төлөвлөн барилгажуулах явдал юм.
Хотын дарга Х.Нямбаатар: Хууль батлагдсанаар замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн тарифыг шууд тогтоохгүй. Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулсны дараа тарифыг НИТХ тогтоохоор тусгасан. Төлбөртэй бүсийн тарифыг тогтоох бол 0-27,000 төгрөг байна. 2,000, 5,000, 10,000 төгрөг ч байж болно. Дэлхийн жишгээс харахад төлбөртэй бүс тогтоосноор түгжрэлийг 30 хүртэл хувиар бууруулсан туршлагууд бий. Замын хөдөлгөөний төлбөртэй бүс дотор амьдарч байгаа иргэдийг тогтоосон тарифаас 90% хөнгөлнө. Жишээлбэл 1,000 төгрөгөөр төлбөртэй нэвтрэх шийдвэр гарлаа гэхэд 100 төгрөг төлнө гэсэн үг.
Бүсийг тойрсон автомашины зогсоолуудыг зөвхөн ажлын цагаар үнэгүй байлгана. Зогсоолын багтаамж хүрэлцэхгүй бол давхар зогсоол болгохоор төлөвлөж байна.
Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр: Нямбаатар бид хоёр хот удирдаж чадахгүй юм байна. Хот удирдах гэдэг хуульчийн ч ажил биш байж магадгүй.
Хууль зүйн яаман дээр сэлэм эргүүлж давхисан шигээ хотыг удирдана гэж байхгүй. Баахан хүнийг шроонд хийснээр хотын асуудал шийдэгдэхгүй. Ухаан зарах ёстой, бодлого гаргах ёстой, судалгаа хийх ёстой. Х.Нямбаатарын бодож, бодож оруулж ирсэн хууль нь 27 мянган төгрөгийн хураамж авах тухай. Долоо хоногийн дотор бодож боловсруулсан хууль нь. Долоо хоногийн дотор хууль судлаад, боловсруулаад асуудал шийддэг байсан бол үе үеийн хотын дарга нар асуудлыг амархан шийдэх л байсан. Тийм юм байдаггүй юм аа, Х.Нямбаатар аа. Хүүхдээ сургуульд сургахын тулд маш олон хүн өнөөдөр хотын төв рүү явж байгаа. Бизнесээ эрхэлж, ажлаа залгуулахын тулд өдөрт хэдэн хүн хотын төв рүү орж ирдэг тооцоо судалгааг гаргасан уу. Тэр бүгдэд хураамж төлөөд сууж байх уу. Тооцоо судалгаа нь байна уу. Хуулийн төслийг дээшээ харж сууж байгаад болосвруулдаггүй юм, цөөн хэдэн хүн өрөөндөө суулгачихаад хууль хийдэггүй юм.
Та нар өнөөдөр иргэдийнхээ амьдралыг хоосолчихоод, бизнес эрхлэгчдээ тоночихоод, Монголын эдийн засгийг сүйрүүлчихээд дээрээс нь хураамж авах тухай яаж амнаас чинь гарч чадаж байна аа. 27 мянгыг хураах тухай хууль чинь тонуул шүү.
Зочин · 2023/11/03
Хөдөөнийхөнөөс мөнгө авбал хамгийн зөв
Иргэн · 2023/11/03
Зам дэд бүтцээ тултал нь тавьчихаад дараагын ээлжинд авч хэрэгжүүлдэг арга хэмжээ. Замаа сайн тавь. Метрогоо барь. Дүүжин тээврээ явуул. Зогсоолоо шийд. Замынхаа онгорхой цоорхойг бөглө. Түүнийхээ дараа бол
Зочин · 2023/11/03
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
МАН-ыг 24 зайлуулцгаая · 2023/11/03
Өмхий малууд минь ээ.24 онд МАН-ыг улстөрийн тавцангаас зайлуулж хаяцгаая.Гоншгонолдоод байхаар...
Зочин · 2023/11/03
ухаанынхи нь хэмжээ
энхчимэг · 2023/11/03
Төсвийн орлого нэмэгдэхээр өөрсдийнх нь тендер нэрээр идэх, хүртэх мөнгө нь нэмэгдэх болохоор аль болох төсвийн орлого нэмгдүүлэх арга зам хайх юм. Хотын төвөөр зорчих иргэдийн эрхийг мөнгөн татвараар боомилох нь аль талаар нь бодсон хэсэг нөхдийн эрх ашгийг хангасан балмад үйл ажиллагаа юм
шаабар · 2023/11/03
Иргэдээ тонохоос өөрийг бодох ухаан алга уу МАНынхаан. Төрийн банк хүртэл өөрийнхөө данснаас мөнгө шилжүүлэхэд 5000 төгрөг суутгана. Хаан банк бас карт өгөхдөө мөнгөөр өгсөн атлаа карт ашигласны төлбөр гээд 30 000 төгрөг суутгана. Тэтгэвэр нэмэхдээ хүртэл индекс гэж хуурмаг юм гаргаж ирээд тононо. Хүүхдэд өгсөн мөнгөнөөс хүртэл 50 хувийг нь хасна гэнэ. Даврана даврана гэхэд арай дэндэж байгаа юм биш үү