"Өмхий мах"-ны гэх тодотголтой БНХАУ-ын иргэнд холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо
2023/12/12
Эмээлтэд байрлах “Эм Ди Си Пи” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт өмхийрсөн махыг цагаан бодистой усанд хийж шинэ мах шиг болгож байгаа Нэгүүн.мн сайт сурвалжилж олон анхааралд хүргэж байсан билээ.
Тус эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Чен Бин болон "Эм Ди Си Пи" ХХК-д холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2023.12.12/ Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Гэвч орчуулагч ирээгүй шалтгаанаар шүүх хуралдаан арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшилжээ.