Нэгдүгээр сарын 08-наас эхлэн жолооч нарт хэрэгжих хуультай танилц
2024/01/02
Хотын дарга Х.Нямбаатар ажлаа аваад 70 гаруй хонож байна. Түүний замын түгжрэлтэй холбоотой дараагийн авах арга хэмжээ энэ сарын 08-наас буюу ирэх Даваа гаригаас хэрэгжиж эхэлнэ.
Тодруулбал, тэрбээр Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүлэн, УИХ-аар батлуулсан юм. Энэ хуульд, Торгуулиа төлөөгүй, автомашины үзлэг оношилгоонд ороогүй, зогсоолын төлбөрөө төлөөгүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гарсан.
- Иргэн, хуулийн этгээд торгох шийтгэл,
- Замын хөдөлгөөний төлбөртэй бүс болон авто зам, замын байгууламж ашигласны төлбөр,
- Агаарын бохирдлын төлбөр,
- Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хугацаанд нь төлөөгүй, техникийн хяналтын үзлэг, оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно гэж заажээ.
Мөн нүүрсхүчлийн хийн хэрэглээнд шууд ногдуулдаг татвар бол агаарын бохирдлын төлбөр. Энэ төлбөрийг хоёр дахин нэмэхээр хуульд тусгажээ.
Ингэснээрээ замын түгжрэлийг 10 хувь бууруулж чадна гэж үзэж байгаа юм.
Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар нийт 1,264,000 тээврийн хэрэгсэл бүртгэлийн санд бүртгэлтэй байсан. Үүнээс 162 мянган тээврийн хэрэгсэл нь татвар, даатгал төлдөггүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй тул улсын бүртгэлээс хасна гэсэн судалгаа гаргасан бий. Гэвч одоог хүртэл торгуулиа төлдөггүй тээврийн хэрэгсэлтэй жолооч нар замын хөдөлгөөнд саадгүй зорчиж байгаа юм.
Түүнчлэн согтуугаар хоёр дахь удаагаа жолоо барьсан тохиолдолд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх юм.
Энэ онд "Уусан бол бүү жолоод" арга хэмжээг зохион байгуулж, 40.357 согтуу жолоочийг илрүүлэн эрүүл мэнд, эд хөрөнгө, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Зочин · 2024/01/03
Торгуулиа төлж чадахгүй бол машин унаж бөглөрөлд гай болохоо боль.
Махан толгойт Нямбаатар · 2024/01/03
МАН-ын хулгайч нарт ингэж дээрэлхүүлээд дахиад МАНыг сонговдоо . Өмхий малууд аа .Та нар голдоо нүхтэй махнууд мөн үү
Махан толгойт Нямбаатар · 2024/01/03
Эхлээд намынхаа нүүрсний хулгайч нарын хулгайлсан 5 тэрбум доллараа төлүүлчих Махан толгойлсон хулгайч аа Хууль МАН -нд ч улнынханд ч адилхан үйчлэх ёстой .
шүүгч · 2024/01/02
Торгуулиа төлдөггүй нөхөр байна чи даруй төлөөд яв энэ бол таны үүрэг шүү
Huygaa · 2024/01/02
Vnen darlal ym bishvv gargsan siidwer bvhen chn ard tvmnee ulam yduuruulj bn