АН-ын дарга Лу.Гантөмөрийг огцруулж, оронд нь Н.Алтанхуягийг “залах” уу
2024/01/03
АН ихээхэн асуудалтай байна. Тэд анхнаасаа л фракцаар хуваагдаж ирсэн. Түүнийгээ “…Ардчилал” хэмээн зөвтгөдөг. Гэвч тэр нь үргэлжид намдаа гай болсоор ирсэн. 2020 оноос хойшх хагарал нь ч үүнтэй шууд холбоотой. Товчдоо, “ханлигийн систем”-ээсээ салж чадахгүй байгаа нь энэ намд лидер төрүүлэхгүй байгаа юм. Хэнийг ч хүлээн зөвшөөрдөггүй. Дөнгүүр нь бүгдээрээ “…Би” гэдэг зуршилтай. Жилийн өмнө АН-ын дарга болсон Лу.Гантөмөр өнөө хэр нь “дарга” болж, бүрэн эрх мэдэл хэрэгжүүлж чадахгүй байгаа нь үүний илэрхийлэл юм. АН-ын дарга болохдоо “…Эвлүүлнэ” хэмээсэн нь одоогоор бүтээгүй байна. Тэрбээр “…Хэцүү юм байна” гэж хэвлэлээр ярьсан. Үнэхээр ч тийм л дээ. Тэр байтугай сонгууль ойртчихоод байхад л АН-ын даргыг огцруулах тухай үг, үйлдлүүд явагдаж байна. МоАХ фракц түүний амар заяаг үзүүлэхгүй л байна. Тэднийхэн өнгөрсөн жилээс хойшх АН-ын дотоод сонгуулиудад “амжилттай” оролцож ирсэн. Нийслэлийн АН, нэлээд хэдэн аймгийн АН, АЗХ гээд намынхаа гол төлөөллийн байгууллагуудад эзэн суучихсан. “…АН-ын дарга Лу.Гантөмөрийг цагаан сарын өмнө унагана” гээд бэлдээд эхэлжээ. Он солигдохын өмнө иймэрхүү зүйл яригдсан. “…Оронд нь Н.Алтанхуягийг АН-ын даргаар тавих юм байна” гэж байв. Н.Алтанхуяг ч “улс төрийн найруулга”-даа сайн, бас намынхаа олон “ханлиг”-ийг тэгш боломжоор хангадаг дарга байсан гэж яригддаг. Түүгээр нь түрүү барьж энэ суудал руу зүтгүүлж буй аж. Энэ мэдээ бодитой бололтой. “Ажиллагаа”-нд бэлдэж байгаа сураг гарч байсан. Үүнийг батлах мэт 2024 оны эхний өдөр уулзалт хийж, түүнийгээ олон нийтийн сүлжээгээр “мэдээлж” байх юм. Ер нь бол АН-д байгаа олон бүлэг, фракц, ашиг сонирхлын нэгдлүүдээс хамгийн айхтар зохион байгуулалтад орчихсон нь МоАХ болчихоод байгаа юм. Өнгөрсөн жилийн турш АН-ынхан “…Муу Женко” гэж байгаад л хамаг эрх мэдлээ түүнд олгож ирсэн. Одоо ганц алхаад л АН-ын даргыг авчихдаа тулжээ. Лу.Гантөмөрийн хувьд цагаан сар хүртэл үргэлжилж мэдэх МоАХ-ныхны энэ “дайралт”-ыг өнгөрөөж чадвал 2024 оны сонгуульд намаа удирдаж орно. Тэрийг тэсээд гарсны дараа ч АН-ын асуудал дуусахгүй. Хэн ч энэ намын дарга байгаад сонгуульд бэлдэхэд мөн ч олон бэрхшээлтэй тулна даа. Яг л дөнгөж эхэлж байгаа намын дарга адил…
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 1 (7245)
Зочин · 2024/01/04
hovdiin hogiin hulgaich
Зочин · 2024/01/03
АН сонгуульд 40 гаруй суудал авна гэж байгаа. Тэгээд л сэтгэл ханана гэж байгаа. 2028 онд үнэмлэхүй ялалт авна.
Зочин · 2024/01/03
Яагаад заавал хар хэрээнүүд дарга болж намаа намнаад бнаа
шаабар · 2024/01/03
Уг нь бол үнэн байдал ийм. Гэхдээ ээлжит өдөөн хатгалага байхыг үгүйсгэхгүй. Үнэн хэрэгтээ бол 24 оны сонгуульд намаа ялуулна гэсэн төгс итгэлгүй. МАН тай хийсэн тохиролцоогоо биелүүлэхийн төлөө бүхнээ зориулж яваа дарга нар гишүүдийнхээ сэтгэлд хүрэхгүй нь тодорхой. Дарга нарын ихэнх нь хуулийн байгууллагын гарт баригдаж төмсөгөө атгуулчихсан байхад өөр яалтай ч билээ. Ямар боловч энэ байдлаар сонгуульд орол юун ялах...
Зочин · 2024/01/03
Unen esekh ni
Зочин · 2024/01/03
SEXSDI80955877