Тулгуур мөргөж машиныхаа эд ангид хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд аварчээ
2024/01/19
Улаанбаатар хот, Налайх дүүрэг 7 дугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин авто замын нүхэн гарцны тулгуур багана мөргөж 1 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 01.18-ны өдрийн 22:47 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Э-ийн “Истана” загварын бага оврын ачааны автомашин нүхэн гарцны тулгуур мөргөж тухайн автомашины жолооч Э /46 настай, эрэгтэй/ төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж ЯТТТ-д шилжүүлжэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
Зочин · 2024/01/19
80955877
Зочин · 2024/01/19
S XALYYNR XUSEMJLD XN80955876