Зуны олимпын наадмын зургаа дахь Монголын тамирчдаас спортын дөрвөн төрөлд таван тамирчин өрсөлдөнө.

Байт харваач Б.Отгонболд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд эхний харвалтаа хийнэ. Тэрбээр Мексикийн тамирчин Матиас Грандетай Улаанбаатарын цагаар 15:30 цагаас өрсөлдөнө.

Жүдогийн эмэгтэйчүүдийн -78 кг-д О.Хүслэн Эквадорын Ванесса Чалатай өрсөлдөх бол эрэгтэйчүүдийн -100 кг-д Б.Гончигсүрэн Израилийн Петер Палтчиктай хүч үзнэ. Тэдний барилдаан 16:00 цагаас эхэлнэ.

Буудлагын төрөлд О.Есүгэн 18:00 цагаас 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалдаа цэц сорих бол 23:22 цагаас боксын эмэгтэйчүүдийн 54 кг-д М.Энхжаргал медалийн төлөө буюу шөвгийн наймын тоглолтоо ДАШТ-ий алтан медальт (2022) Туркийн Хатич Акбаштай хийх юм.