1989.4.7: “Ухаа худагийн нөөцийг Улсын нөөцийн хороонд танилцуулсугай”
6 цагийн өмнө
Ухаа худагийг ярихын тулд Тавантолгойн ордыг тайлбарлах хэрэгтэй болно. Тавантолгойн чулуун нүүрсний ордын хайгуулыг 1940-1989 оныг хүртэл нийтдээ 12 удаа хийсэн. Ингэхдээ 1978 онд 250200 төгрөг, 1979 онд 933600 төгрөг, 1982 онд 21106900 төгрөг, 1983 онд 1203600 төгрөг, 1984 онд 1582235 төгрөг, 1986 онд 2192800 төгрөг, 1989 онд 16697702 төгрөгийн санхүүжилтийг Монгол Улсын төсвөөс гаргажээ. Энэ нь нийтдээ 43 967 037 төгрөг болж буй бөгөөд үүний 16637702 төгрөг нь Ухаа худаг, Зүүн, Бор толгойн хэсэгт хийсэн хайгуулын зардал аж. Тавантолгойн орд нь таван хэсгээс тогтдог. Баруун өмнөд хэсэг, Бор толгойн хэсэг, Зүүн хэсэг, Ухаа худагийн хэсэг, Цанхийн хэсэг гэж хуваагддаг.
Ухаа худагийн хэсгийг 1974-1977 онд бүлэгчилсэн геологийн зураглалын ажлаар илрүүлсэн. 1978-1979 онд гадаргуугийн эрлийн геофизикийн судалгаа, 1984-1986 онд эрэл, 1984-1987 онд урьдчилсан хайгуулыг хийж гүйцэтгэсэн. А+В+С1-225899.7 мянган тонн, С2-133327.2 мянган тоннын нөөцтэй.
“Тавантолгойн коксждог нүүрсний ордоос технологийн дээж авч, хагас заводын туршилт хийлгэх тухай” Улсын төлөвлөгөөний комиссын 238 дугаар тогтоол 1983 оны есдүгээр сарын 14-нд гарчээ. Тогтоолд “Тавантолгойн ордоос хагас заводын туршилт хийлгэх технологийн дээж авах зорилгоор явуулах уулын ажлын төсөл, төсвийг аравдугаар сарын 15-ны дотор зохиож, нэвтрэлтийн ажлыг 1984 оны хоёрдугаар улиралд багтаан бүрэн дуусган, дээжийг авч зохих журмын дагуу Оросын холбогдох институтэд явуулахыг Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд даалгасугай” гэжээ. Энэ дагуу хийгдсэн Ухаа худагийн ордын урьдчилсан хайгуулын үр дүнг Эрчим хүч, уул уурхайн яамны Геологийн шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн 1989 оны дөрөвдүгээр сарын 7-ны хурлаар хэлэлцжээ. Тэр хурлын тэмдэглэлд “Ухаа худагт 1984-1986 онд хэрэгжүүлсэн эрэл үнэлгээний ажил нь онц чухал хэрэгцээт К болон Ж маркийн коксжих нүүрсний талбайг илрүүлэх зорилготой байв. Ухаа худагийн хэтийн төлөв бүхий талбайд урьдчилсан хайгуулыг 1987 онд хийсэн. Энэхүү талбай дахь нүүрсний үзүүлэлт нь Цанхийн талбайн нүүрстэй ойролцоо байна. Ухаа худагийн талбайд эрэл хайгуулын шатанд нийт 25327.3 тууш метр эзэлхүүнтэй 11 цооногийн дийлэнхийг талбайн зүүн хэсэгт өрөмдсөн байна.
Ухаа худагийн талбайд 624 метр зузаантай нүүрсний ордын ил хэсэгт 1-16.51 метр зузаантай, үйлдвэрлэлийн зориулалттай 11 давхраас болон түүний нийлмэл давхаргуудаас тогтоно. Нийт ашигт давхаргын зузаан нь 51.43 метр бөгөөд эдгээрээс үйлдвэрлэлийн ач холбогдолтой долоон давхарга бөгөөд нийт ажилын зузаан нь 31.48 метр байна.
Нүүрсний найрлагыг эрдсийн бүрэлдэхүүн, метаморфизмын зэрэглэлээр тодорхойлдог. Нүүрсийн коксжих, тослог, хийн нүүрс гэж ангилна. Ухаа худагийн талбай болон Цанхийн талбайн төв хэсгээс авсан өрмийн дээж, 1, 2, 3, 5 дугаар налуу амнаас авсан дээжүүдтэй 0, III, IV давхаргын нүүрсний чанарыг харьцуулж үзэхэд тэдгээр нь үндсэн технологийн үзүүлэлтүүдтэй ижил буюу ижил төстэй үзүүлэлттэй болохыг харуулж байна. Гурван цооногоос авсан фракцын шинжилгээгээр Ухаа худагийн талбайн нүүрс нь Цанхийн талбайн төв хэсгийн нүүрстэй төстэй байна. Ухаа худагийн талбайн уул техникийн болон гидрогеологийн нөхцөлийг хангалттай судалсан. Ухаа худагийн талбайн ирээдүйн карьерын 100 ба 200 метрийн гүнд орох усны хэмжээ 80-100 м3/цаг байна гэж тооцоолсон. Талбайн гүний ус нь Цанхийн адил давслаг, сульфатын ионы агууламж 880-1020 мг/л болж ихэсдэг тул бетон болон төмөр бетон бүтээцтэй харьцахад сульфатын түрэмгий чанар ихэсдэг. В+С1+С2+Р1+Р2 ангиллаар Ухаа худаг, Бор толгой, Зүүн талбайн нүүрсний нийт нөөц нь тооцооллын хил хязгаарт 1346.7 сая тонн, үүний 286.4 сая тонн нь коксжих нүүрс юм. Түүний дотор +1200 түвшинд 928.4 сая тонн, үүнээс 235.8 сая тонн нь коксжих нүүрс байна. Ухаа худагийн талбайд нүүрсний нийт нөөц 411.5 сая тонн, үүнээс 252.1 сая тонн нь коксжих нүүрс, 1200 метрийн түвшинд буюу 310-350 метрийн гүнд тус талбайн нүүрсний нөөц 291.8 сая тонн, үүнээс 208.3 сая тонн нь коксжих нүүрс байгаа бөгөөд нийт хөрс хуулалтын харьцаа нь 10 м3/т нүүрс.
Хөрс хуулалтын харьцааны хувьд ил уурхайд хамгийн тохиромжтой 3 м3/т бүхий талбайн зүүн хэсгийн хайгуулын түвшин нь нарийвчилсан хайгуулын шатанд ойртсон бөгөөд нөөц нь 106.0 сая тонн, үүнээс 88.7 сая тонн нь коксжих нүүрс юм” хэмээн тэмдэглэлд тусгажээ.
Улмаар тус зөвлөлөөс “Ухаа худагийн талбайн нүүрсний нөөцийг В+С1+С2 зэрэглэлээр 288.6 сая тонноор, түүний дотор В+С1+С2 зэрэглэлийн коксжих нүүрсийг 206.8 сая тонноор баталсугай. Орост хийсэн судалгааны үр дүнд Ухаа худагийн талбайн нөөц, түүнчлэн 0, III, IV давхаргын нүүрсний чанарын үзүүлэлт бараг ижил байгаатай холбогдуулан Ухаа худагийн талбайн нүүрсний нөөцийг үндэслэл болгон ашиглаж Тавантолгойн ордын ТЭЗҮ-ийг боловсруулахыг холбогдох байгууллагуудад зөвлөсүгэй. Геологи хайгуулын ажил явуулахад гаргасан зардал болох 16 637 702 төгрөгийг Геологийн төв экспедицийн балансаас хассугай. Ухаа худагийн талбайн хайгуул хийсэн нөөцийг Улсын нөөцийн хороонд хэлэлцүүлэхээр танилцуулсугай” гэсэн тогтоолыг гаргажээ. Мөн Нүүрсний салбарын шинжлэх ухаан техникиийн зөвлөл 1989 оны арванхоёрдугаар сарын 19-нд хуралдаж Тавантолгойн нүүрсний IV давхаргыг нээх уулын үндсэн ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцсэн байна. Тэндээс “Тавантолгойн нүүрсний IV давхаргыг нээж ашиглах хөрс хуулалтын ажлын явцад уул геологийн зарим тодорхойлолт өөрчлөгдсөн. Зураг төсөл боловсруулах үед сонгон авсан уул тээврийн үндсэн тоног төхөөрөмжүүдийг ашиглалтын эхний жилүүдэд олж нийлүүлэх, ажиллуулах бодит боломж байхгүй байдлыг харгалзан үзэж, уурхайн ашиглалтад өгөх үеийн ажлын зурагт өөрчлөлт оруулан, батлагдсан төсөвт өртгийн хэмжээнд багтаан уг ажлыг хийж хийж гүйцэтгэх нь зүйтэй” гэж шийдвэрлэсэн нь тэмдэглэлд үлджээ.
Тухайн үеийн танилцуулгад “Тавантолгойн коксждог нүүрсний ордод 1985-1988 онд нарийвчилсан хайгуулын ажил хийсэн. Ордын төвийн хэсгийг хамруулж нарийвчилсан судалгаа хийж тайланг хамгаалаад байгаа. Энэ ажлын үр дүн нь өмнө хийгдсэн судалгаанаас нөөцийн хэмжээ өөрчлөгдөөгүй, цаашид судалгаа үргэлжлэн хийгдэж нөөц тогтоогдох тул энэ онд хөдөлгөөн хийхдээ хуучин хэвээр нь авав.
Нүүрсний чанар нь сайн, хэрэглэгчдийн шаардлагыг бүрэн хангаж байгаа юм. Уул геологийн болон техникийн нөхцөлийн хувьд одоогийн VIII давхаргад ашиглалт явуулж байгаа хэсмэгт нүүрсний давхарга нь 30-45 градусын уналттай болж байгаа тул хөрс гэнэт зузаарч байгаа юм. 1988 оноос IV давхаргаас олборлохоор хөрс хуулалтын ажил хийж байгаа бөгөөд 1990 оноос нүүрс олборлох зорилготой байна. 1989 онд А, В зэргийн нөөцөөс ашиглалт явуулаагүй. С1 зэргийн нөөцөөс 137.3 мянган тонн нүүрс олборлож орон нутгийн түлшний хэрэгцээг хангасан. Ашиглалтын явцад таазны цэвэрлэгээгээр 1.9 мянган тонн нүүрсийг С1 зэргийн нөөцөөс хаягдал болгов.
1990 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар балансын үлдэгдэл нь А зэргээр 16747.56, Ь зэргээр 70739.6, А+В зэргээр 87487, С1 зэргээр 1131168.4 мянган тонн, А+В+С1 зэргээр 1218654.8 мянган тонн, С2 зэргээр 377692.28, бүгд 1596347.2 мянган тонн балансын нөөцтэй байна” гэж тэмдэглэн үлдээжээ.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 5 цагийн өмнө
DYRN JARGAAGCH80955877SEKSDMEER
Зочин · 6 цагийн өмнө
VANXANI SEKSYGR80955877
Зочин · 6 цагийн өмнө
SEKSEER VANXANDI80955877BOOB SERELTEI XXNO