МАН-ынхан “Манай даргыг нуувчинд нь нухах гэж байна” гээд хуралджээ
28 минутын өмнө

Муу, сайн ямар ч намд, улстөрчдөд стратеги гэж нэг юм байдаг. МАН даргаа солиод тогтсон стратеги нь: Намын даргыг 27 оны Ерөнхийлөгчийн сонгууль дөхтөл УИХ-ын даргаар байлгая, тэр хооронд АН-ын дарга, Ерөнхий сайд 1-ын нэр хамтдаа доошлог, тэртэй тэргүй эдийн засаг хүнд байна, ийм байхад ямар ч нам нэр хүнд олно гэж байхгүй, тэгэх ч боломжгүй гэсэн тухай намынх нь Их хурлын дараахан яригдаж тарсан.
Энэ бол АН-ын дарга О.Цогтгэрэлийн нэр хүндийг Ерөнхий сайд Г.Занданшатарынхтайгаа хамт хаднаас түлхээд Н.Учрал нь ариун гэгээн нэртэйгээр сонгуулиудад орох тухай л стратеги.
Удаа ч үгүй МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын дарга болсон. Тэр яригдсан тэгж нотлогдсон. АН бол сөрөг хүчин. Сөрөг хүчин учраас улс төр хийнэ. Гээд сөрсөн улс төр эхлээ ч үгүй л байна. Гэлээ гэхдээ МАН-ын стратегийг нам дарах хөөрхөн план хийчихсэн дэг.
Уул нь: Таван намтай УИХ-ын дарга болохдоо Н.Учрал: Улстөржихгүй гэж олон удаа ам өгсөн. Гэснээ улстөржсөн. Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын тамгын газрын шинэ даргаар гэнэтхэн зүтгүүлсэнд Х.Тэмүүжин шүүмжлэлтэй хандсан. Х.Тэмүүжин хүч түрэмгийлсэн, хууль давж харайсан томилгоог нь ёс горимд оруулах тухай л хэлсэн. МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын дарга болсноор УИХ-ын бүтцийн байгууллага болох АН-ын бүлэг завсарлага авах эрх ч үгүй болсныг Тамгын даргын томилгооны үеэр тов тодорхой харж авлаа. Энийг хэлсэн Х.Тэмүүжиний шүүмжлэл харин ч зөөлдсөн. Гэсэн хэрнээ АН-ын ганц л гишүүний шүүмжлэл МАН-ын дарга Н.Учралын зүрхэнд оржээ. Барьц алдав. Сандрав. Намаараа л юм болов. Намынхан нь УИХ-ын Тамгын газрын даргыг томилсныхоо дараа: АН-ынхан эвгүй улс төр хийж байна. Манай даргыг нуувчинд нь нухах гэж байна. Энэ янзаараа дахиад гөвөөд унавал 27 онд хүндрэх нь гэж албан бусаар хуралдацгааж. Дүгнэх нь ээ: МАН-ын стратеги нурж, дахин төлөвлөхөөр ярьж эхэлсэн байна.
Гэлээ гэхдээ МАН-ынхан ганцхан АН-аас өө хайгаад хэрэггүй. МАН-ынхан дотроо ойлголцоогүй хэвээрээ байгаа. Ард нийтийн өмнө: МАН эв нэгдэлтэй гэж байгаа ч шинэ даргатай болсноосоо хойш улам эвгүй болж байгаа. Хэт нэг талыг барьсан томилгоонуудаасаа болоод бөөн хэрүүл, гомдол. Засгийн газрын бүрэн бүтэн байдлыг хадгалахын тулд гишүүдэд төрийн агентлаг, төрийн өмчийн компани хуваарилж байгаа тухай ч яриа мэдээ газар авсан. 10 жилийн өмнө 60 тэрбумын схем л бодитоор хэрэгжих нөхцөл бүрдсэн дэг.
Мөнхүү: Намынхаа хоёр хүүхнийг татуулж байгаад оронд нь гишүүн болох гээд хоёр улстөрч идэвхийлсэн ажиллаад эхэлж. Х.Булгантуяаг Баянзүрхээс татуулаад оронд нь Г.Занданшатар, Э.Болормааг Баруун бүсээс болиулаад Ц.Цэрэнпунцаг УИХ-д орж суух бэлтгэлээ хангаж байна. Энэ бас л МАН дотроо гомдол чирэгдэлтэй юм болж байна.
Гадна талдаа ч Н.Учрал, Г.Занданшатар хоёрынх нь нэр унаж л яваа. Г.Занданшатарын Засгийн газрыг нь яриад илүүц. Популизмын хаан болсон. Эдийн засгийн тухайд өмнөд хөрш рүү экспортууд зогссон. Төр цалингаас өөр юм санхүүжүүлэх боломжгүй болсон. Тэгсэн мөртлөө өдөр шөнөгүй томилгоо хийгээд сүйд. Танана гээд байсан төрөө улам данхайлгаад л. Дэргэд нь бас сайд нар нь хоорондоо төрийн компаниа булаацалдаад л.
Уул нь Н.Учралын цаг тоологдож эхэлсэн. Гэлээ гэхдээ Н.Учрал УИХ-ын дарга болоод шулуухандаа хохирч яваа МАН-ын дарга. Намынх нь Их хурал дээр гишүүд төлөөлөгчид нь: Та ялыг нь үүрч байгаа юм чинь ямбаа эдэл гэж зөндөө л хэлж. Н.Учрал эргэж хургаж байгаад УИХ-ын дарга болсон нь алдаа болж хувирч байх шиг. УИХ, Засгийн газар хоёрт удирдлага хуваагдаж, нам нь тээр тэнд эзгүйдэж, хүчгүйдэж дуусч байх шиг.
Гэтэл нь: Тэр өөрийн 80 оны сүүл, 90 оны эх үеийнхнээ улс төрд төлөөлөн тодорсон эрх баригч намын дарга. Үеийнхээ улс төрийг, намынхаа улс төртэй хар толгойгоороо хариуцсан.
Нэмээд: МАН-ын Их хурал дээр Л.Оюун-Эрдэнэ намын даргын тамгыг өгөхдөө: Ялсан намыг бүрэн эрхтэй нь дараа үеийн намын даргадаа өгч байна. 27, 28 онд нь амжилт хүсье гэсэн. Хортой үг. Л.Оюун-Эрдэнэ уулаасаа тийм хүн. Уул нь: Өөрөө УИХ-ыг тэр чигээр нь өөрчлөөд, сүүлдээ тэрэндээ хэрчүүлж унасан хүн. Улс төрийн хэт мэдрэмжгүй байдал нь унагасан. УИХ-ыг таван намтай, түүхэнд байгаагүй олон төлөөлөлтэй болгосон. Гэлээ гэхдээ улс төрийн хэт мэдрэмжгүй байдлаасаа болж унасан. АН-тай хамтарч мега төслүүд хөдөлгөсөн ч өөрийнхөө намд дайсагнал үүсгэсэн. Баялгийн сан гээд олигтой бүх бизнесүүдтэй муудсан. Гэлээ гэхдээ яах аргагүй ялсан нам, хугацаа 2-ыг ах нартаа дээрэмдүүлээд, Н.Учрал руу давуулсан.
Энүүнээс нь харах нээ: Н.Учралд МАН-ын 24 оны ялалтыг давуулах, ядах нь ээ давтах хариуцлага үүрэгдсэн. Тэрний төлөөнөө тэр яаж ялгарч манлайлах вэ. Н.Учралаас ялалтад хүрэх ялгарал, идеалоги хүлээгдэж байна. Тэр тэгж үеэ дархална. Өөрийгөө зарлана. Харин тэгж чадалгүй МАН 27, 28 онд ялагдвал Н.Учрал үетэйгээ улс төр нь дуусна. Ялагдуулсан намын даргыг угтдаг хатуу тавилан хүлээж авна. Тиймийн учраас: МАН-ын дарга Н.Учрал мандах уу, жаргах уу гэдэг торгон үе дээрээ явж байна, түүний улс төр…
ӨДРИЙН СОНИН







Зочин · 15 минутын өмнө
XALYYXN VANXANDGCH BIEE UNELELN80955877
Зочин · 17 минутын өмнө
SHAAX DYRTAI XUCHINDEX ZALYYTAI SEKSDI80955877
Зочин · 19 минутын өмнө
ERCHUUDN ANUSN NUXN TAASHAALTAI80955877DOLOOMR URN SHINEGENE AMSI
Зочин · 20 минутын өмнө
TOMSGN XELEERE DYRN XUSSNEER DOLOOGD80955877SADARLI
Зочин · 20 минутын өмнө
BOOBN XXI BOOW XUSNG DOLOOJ AL SEXSYGR ANUSN80955877