Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдөр Олон улсын Ахмадын баяр тохиодог.

Монгол Улс эл баярын 1992 оноос хойш  тэмдэглэж байна. ҮСХ-ноос энэхүү өдөрт зориулсан сонирхолтой статистик мэдээллийг хүргэлээ. Тус мэдээлэлд хамгийн өндөр настай ахмад 108 настай бөгөөд эмэгтэй хүн гэжээ.

 

Мөн Монгол Улсын нийт хүн амын 9.6 хувийг ахмадууд эзэлж байгаагаас 40.2 хувь нь эрэгтэйчүүд бол 59.8 хувь нь эмэгтэйчүүд байна.

2025 оны мэдээллээр Улаанбаатар хотын нийт хүн амын 11.5 хувь буюу 191,776 ахмад настан байгаа бөгөөд тэдний 7.9 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэг байна.

 

Нийслэлийн хэмжээнд ахмад настны төлөө үйл ажиллагаа явуулдаг 700 гаруй байгууллага, холбоо ажилладгаас нийслэл, дүүрэг, хороодын ахмадын байгууллага, зөвлөлийн 212, байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэдэх ахмадын байгууллага 462, мэргэжлийн болон бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ахмадын 26 холбоо багтдаг аж.

Монголынхоо нийт ахмадууддаа уншигчдынхаа өмнөөс "Ахмадын баяр"-ын мэндийг хүргэж, эрүүл энхийг хүсье.