“Next” тэргүүтэй электрончуудын далд реклам
2014/10/08
Цахим эрин ноёлж байгаа энэ үед электрон барааны орлого багатай дэлгүүрүүд дүүрэн болсон. Тэр хэрээр электрон барааны салбар дахь өрсөлдөөн ихэслээ.
Өөрсдийгөө хамгийн найдвартай, брендийн бараа оруулдаг, эдэлгээ сайтай гэх зэргээр өдөр шөнөгүй рекламддаг ч зарим нь чанарын шаардлага хангаж байна уу гэвэл бас л хангалттай бус. Тэр ч бүү хэл өглөө босоход цай чанаад өгөх, орой хоол хийгээд өгөх плетик ч бий, тэдэнд. Хэдэн хиртэй хувцасыг өөрөө угаагаад өөрөө хатгаад өгөх угаалгын машин ч бий. Индүү энэ тэр бол ярилтгүй. Таныг өглөө босоход хувцасыг чинь индүүдэд тэвхийтэл эвхчихдэг шахуу л рекламдана. Тэдний рекламдаж байгаагаар шүү дээ. Тодруулбал, “Next электроникс” тэргүүтэй цахилгаан барааны салбарууд.
Сүүлдээ энэ рекламны орон зай нь хийсвэр, үлгэрийн сэтгэхүйгээр дүүрч, хэн ч итгэхээ болилоо. Тэгэхээр нь электрончууд сэм сэмхэн нэгийгээ муулах тактик хэрэглэх болжээ. Бидэнд энэ тухай олон хэрэглэгчид хандсан учраас сийрүүлж байгаа хэрэг. Жижиг зах зээлд хэрэгтэй хэрэггүй нь мэдэгдэхгүй баахан цахилгаан бараа оруулж ирсэн салбар дэлгүүрүүдийн реклам ч хол явахаа больж, нэгнээ муучлах замаар бараа бүтээгдэхүүнээ борлуулах арга хайж байгаа нь харамсалтай л хэрэг.
Энэ явдал нь “Next электроникс”-ээс эхтэй бололтой юм. Үүнийг бас муугүй хэрэгжүүлж байгаа тэргүүлэгч салбар нь “Номин электроникс” юм байх. Саяхан нэг танил маань “Номин электроникс”-оор орж бараа сонирхчихоод “Next электроникс”-оор оржээ. Ингээд худалдагч бүсгүйд юу сонирхож яваагаа дуулгаад “Сая би Номин электрониксоор орлоо. Авах гэж байсан зурагтны загвар таалагдсангүй” гэхэд худалдагч нь тосч аваад “Манайх бол загвараас гадна чанарын хувьд жинхэнэ бренд. Манай бусад газар ч но-той шүү дээ. Аягүй бол хятад бараа оруулж ирдэг байх шүү” гэхэд худалдан авагч “Тэгээд Next электроникс чинь хятад бараа авчирдаг хэрэг үү” гэхэд худалдагч “Яг ч тийм гэж хэлж байгаа юм биш. Юутай ч түрүүчийн долоо хоногт урьдаас оруулж ирсэн бололтой баахан цахилгаан бараа угсарсан гэсэн” хэмээгээд цааш эргэсэн байх юм. Үүнийг юу гэж ойлгох вэ. Өнөөх далд реклам, хар пиар гэх үү, юу гэх вэ. Энэ явдал нь цахилгаан барааны салбарт тэргүүлэгч гэх “Номин элетроникс”-т байдаг аж. “Номин элетроникс”-оор үйлчлүүлсэн нэгэн худалдан авагч ч ажилчид нь бусад цахилгаан барааны сүлжээ дэлгүүрүүд хятад бараа оруулдаг хэмээн муучилж байхыг сонссон байна.
Дээрх явдлыг нэгэн хэрэглэгчээс сонсоод нэг жилийн өмнөх явдал санаанд оров. Цахим ертөнцөд ч энэ мэдээлэл нь байж байна лээ. Тэгэхээр үүнийг ямар нэгэн засваргүйгээр шууд сийрүүлья.
“Саяхны нэг өдөр нэгэн хэрэглэгч цахилгаан бараа болон бусад зүйлс худалдан авахаар хороололд байрлах хэдэн элекроникийн дэлгүүрээр ороод гарсан аж. Захаас авахуулан тааралдах олон дэлгүүр хэсэж залхсан тэрээр MCS электрониксийн ITZone их дэлгүүрээр Mogul брэндийг сонирхчихоод хажууханд нь байрлах Next электроникс руу орсон аж. Тэрээр Samsung брэндийн 42 инчийн телевизор сонирхож “ITZONE-ийн Mogul арай гайгүй юм уу” гэж байтал худалдагч “Манайх оргиналь брэндийн бараа зардаг. Харин дэлгүүрүүд тэр дундаа Mogul чинь хятад ш дээ” хэмээн хаяагаа хадарсан байгаа юм.
Үнэн хэрэгтээ аль аль нь л ялгаагүй гэдгийг мэргэжлийн хүрээнийхэн ярьдаг. Хаа газрын зурагт засвар болон бусад цахилгаан бараа засварын газраар ороход “Next электроникс”-ийн бараа гэх эвдэрсэн цахилгаан бараа олон байхыг үзэж байсан. Зарим нэг завсарын газраас орвол саяхан “Next электроникс”-оос аваад удаагүй юм, эвдэрчихлээ хэмээн халаглаж зогсоотой ч цөөнгүй таарч байв.
Чухам эд нар яг хаанаас юу оруулж ирдгийг баримтаар нотлох юм алга. Бодит байдал бол энэ. Хамгийн гол нь бие биенээ энэхүү далд рекламдаж, хар пиарын хэмжээнд бусдыгаа доош хийж болохгүй л болов уу.
А.Гал
bichih yumaa ol · 2014/10/14
yugaa ch meddgui erguu surwaljla****in orontsog bn shdeeeee eee
Зочин · 2014/10/13
Unen.mn gedeg site chin owoo hun matdag gazar baina daa etsiin etsest uursduu tiim ariuhan humuus yum boluu daa jaahan gegeeleg bie bienee demjsen yum bichiwel yasan yum be
Зочин · 2014/10/13
Arga yadsan nairuilga muutai yvtsgu medeelel bn
Зочин · 2014/10/13
sain yavaadaa ugaasaa mongoliin site-uud ataarhaj hyamdhan heden setguulchdee tsalinjuuldag yum shig bgaa yum aa
Зочин · 2014/10/13
хаха энэ аягүү бол нөгөө БСБ-ийн бууны ноход нь л биз....
Зочин · 2014/10/13
энэ бйыбй
Зочин · 2014/10/13
ene setgvvlchtei dandaa l NEXT electronics-s avsan evderchlee gsen baraa zasvaruudaar taarad bgam bol uur electronics -s moongolchuud hudaldan avalt hiidgv bolj taarla.
Зочин · 2014/10/13
chaavaas ali neg electron baraanii delguurees n heden tugrug avchaad iimerhuu yum bichdeg bh
A.Gald · 2014/10/13
orginal essehiig ni batalgaani huudsiig ni haraad serial dugaarati ni tulgaad medne shdee erguu *****. iim naad zahiin yum medehgui baij uhsenii chin tsahilgaan baraanii delguuruudiin tuhai bichih ***** *** min oor yumaar ororld za.
Зочин · 2014/10/13
Heneesee bas heden haltar togrog awchaad iim ym bicheed suuj bga bol Iim sonsson tiim ym sonsson gj bichihese ichesei ene setguulch ymarch chadwargui ym
Зочин · 2014/10/13
Ядаж үг үсгийн алдаагүй бичээсээ утга зүйн алдаагаа хянаасай.Худалдагч бүсгүй талаарх яриа сонин байна. Но-той гэхээр хятад болчлоо ойлгсонгүй. Үнэн.mn арчаагүй юм даа
Зочин · 2014/10/13
gadaad s oruulj irheeree hytadaas oruulj irdg gsen bodoloosoo salmaar ym aa manaih umnu n zuragt avsan bolool bn adilhan amidrah gd l uls orondoi tus nemer boloh gd yvj bgaa humuusiig yah gj ingej muuldg bn aa
Зочин · 2014/10/12
vnen uuruu pr hiigeed bgan bishvvvvvv/////////////////
Зочин · 2014/10/10
BISHIH YUMAA OLIJ BISH
Зочин · 2014/10/09
setgvvlch gyai uuruu piardaad bgan bishvv
Гараад зодолдох · 2014/10/09
Сэтгүүлч ингэж хор **********ж байгаад 2 дэлгүүрийнхнийг гадаа нь гаргаж зодолдуулаад, тэрнээс нь Сэтгүүлч гуай дахин фото сурвалжлага бэлтгээд `Электрониксийнхон зодолдов` гэсэн гарчигтай сенсааци мэдээг хүргэх зорилгоор ийм хортой алим шидэлж байна уу?