Баялгийг ДАХИН хуваарилах мэх
2014/10/18
Авлигын хэргийн дуулиантай зэрэгцэн Засгийн газар, холбогдох яам, агентлагаас хайгуулын 106 лицензийг хураагаад удаж буй. Төрийн энэ шийдвэрт гадаад, дотоодын 88 хөрөнгө оруулагч өртөн алтны 39, зэсийн 10, газрын ховор элементийн хоёр, нүүрсний 23, хайлуур жоншны зэрэг 22 төрлийн 106 лицензээ царцаасан. Тусгай зөвшөөрлийг хураах үед Монгол, Америк, Австри, Люксембург, Канад, Сингапурын хөрөнгө оруулагчид 106 тусгай зөвшөөрлийн 31 талбайд 19 сая ам.долларын ажил хийж, нэмж 36 сая ам.долларын бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байсан гэдэг.
Дээрх үйл явдлаас болж хохирсон хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газрын байн байн өөрчлөгддөг шийдвэр, хууль тогтоомжоос залхаж буйгаа мэдэгдсэн бол Монголд хөрөнгө оруулахаар зэхэж байсан нөгөө хэсэг нь эмээхдээ хөрөнгөө татаж, нутгаа зорьсон. Ийнхүү эдийн засгийг сэргээхэд нэмэр болж байсан уул уурхайн салбар доголдож, улсын нэр хүнд шалдаа унан, эдийн засгийн хямралтай золгосноос хойш гурван жил өнгөрөв. Тусгай зөвшөөрлийг хураах үед Монгол, Америк, Австри, Люксембург, Канад, Сингапурын хөрөнгө оруулагчид 106 тусгай зөвшөөрлийн 31 талбайд 19 сая ам.долларын ажил хийж, нэмж 36 сая ам.долларын бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байсан гэдэг. Бонд, зээлийн хүүгийн дарамтаас мөддөө өндийж чадахгүйд хүрсэн Н.Алтанхуягийн Засгийн газар Ашигт малтмалын тухай хуулийг гурван сарын өмнө өөрчилж, хууль бус хэмээн хурааж авсан дээрх лицензүүдийг сэргээх тогтоол гаргаад буй. Хураасан тусгай зөвшөөрлийг эргэлтэд оруулах Засгийн газрын 216 тоот тогтоолтой хамт Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам өнгөрсөн долдугаар сард батлагдсан билээ. Энэ журмын дагуу өнгөрсөн сард 14 тусгай зөвшөөрөлд сонгон шалгаруулалт хийж, дөрөв нь эзэнтэй болоод байна.
Харин үлдсэн арван талбайг аравдугаар сарын 23–нд эзэнтэй болгоно гэдгээ Ашигт малтмалын газар мэдэгдээд буй. "Сонгон шалгаруулалтын бүх зарчмыг журамд тусгасан” хэмээн албаныхан хариулж ирсэн. Гэвч зарагдсан дөрөв, удахгүй зарах арав, нэмж зарах 92 тусгай зөвшөөрлийг хэрхэн яаж үнэлж буйг тодорхойлох аргагүй, ойлгомжгүй байдал үүсчээ.
Тодруулбал, лицензийг дахин хуваарилах зарчмыг тусгасан журам, бодит байдал хоёрын дунд зөрчил үүсэж, 106 тусгай зөвшөөрөл дахин маргаан дагуулахдаа тулаад байна. Журамд сонгон шалгаруулалт явуулах талбайн босго үнийг талбай тус бүрд өмнө нь хийсэн геологи хайгуулын ажил, бусад зардлын баримтыг үндэслэн тогтооно. Хуучин лиценз эзэмшигчид санхүүгийн зардлаа Ашигт малтмалын газраар баталгаажуулах ба энэхүү баталгаажсан зардлыг тухайн талбайн босго үнэ гэнэ” гэсэн утгатай заалт бий. Түүнчлэн "...тусгай зөвшөөрлийг шинээр олгохдоо сонгон шалгаруулалтад оролцогчдын тэгш байдлыг хангана. Төр болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид эд хөрөнгийн хохирол амсахгүй. Тусгай зөвшөөрөл авах өрсөлдөөнд оролцож байгаа аж ахуйн нэгжүүд тухайн талбайн 30 хувийг Ашигт малтмалын газрын нэрлэсэн дансанд байршуулна. Ялагч тодормогц шинэ эзэмшигч үлдсэн 70 хувиа дээрх дансанд байршуулна. Үйл явдлыг эргэн сануулъя. Од нь гийвэл хормын төдийд тэрбум тэрбумыг олох боломжтой наймаа зөвхөн ашигт малтмалын салбарт хийгддэг гэх ойлголтыг 2011 онд Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягт үүсгэсэн эрүүгийн хэрэг эвдэв. Хэрвээ тус лицензийг эзэмшиж байсан аж ахуйн нэгж сонгон шалгаруулалтаас хасагдвал тухайн компанийн төлбөрийг буцаан олгох, тэнцвэл хайгуулын ажлаа шууд үргэлжлүүлэх эрхтэй...” гэх мэтээр заажээ. Засгийн газрын бэлдсэн энэхүү шинэ төрлийн өрсөлдөөнд лицензээ хураалгасан аж ахуйн нэгжүүд хүссэн, хүсээгүй оролцох ёстой болсон. Ийнхүү хайгуулын ажилд тодорхой хэмжээний хөрөнгө оруулж, мөнгөө хөрсөнд "булсан” компаниуд "Сонгон шалгаруулалт явуулах талбайн босго үнийг талбай тус бүрд өмнө нь хийсэн геологи хайгуулын ажил, бусад зардлын баримтыг үндэслэн тогтооно” гэх журмын дагуу санхүүгийн баримтаа Ашигт малтмалын газарт хүргүүлжээ. Гэвч Засгийн газрын баталсан "шударга” санагдахуйц журам Ашигт малтмалын газрын өрөө тасалгаанд очоод үнэгүйдэж байна. Сонгон шалгаруулалтын комисс өмнөх тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс санхүүгийн баримт авахдаа "Зөвхөн тухайн талбайд зарцуулсан хайгуулын үнэлгээний тайланг авна, бусдыг нь хайгуулын үнэлгээний зардалд тооцохгүй” хэмээн мэдэгдсэн байна.
Журмаас гажсан энэхүү хатуу болзол өмнө нь лиценз эзэмшиж байсан компаниудыг хана мөргүүлсэн төдийгүй тэд лицензийн үнэлгээнд ажилчдын цалин хөлс, оффисын түрээс зэрэг урсгал зардалаа шингээж чадаагүй байна. Үүнтэй зэрэгцэн төрийн нэрийн өмнөөс лицензийн наймаа хийж буй Ашигт малтмалын газрынхан зарагдах тусгай зөвшөөрлийн жагсаалтыг гадагш нь гаргаж "сонирхож байвал хэлээрэй” хэмээн бусдад үзүүлж, хэлж захиж яваа сураг дуулдах болов. Нөгөө талаар хүчингүйд тооцож, сонгон шалгаруулалтад дахин орохоор нэрлэсэн 106 лицензийн тоо учир битүүлэг шалтгаанаар цөөрч байгааг эх сурвалжууд мэдээлэх болжээ. Үүнээс үүдэн олны дунд Засгийн газрын 216 тогтоол, түүнийг хэрэгжүүлэх журам нь "чулуу хөөлгөх” арга, 106 тусгай зөвшөөрлийн төлөөх өрсөлдөөн, сонгон шалгаруулалтын ард тодорхой баялгийг дахин хуваарилах эрх мэдэлтнүүдийн мэх нуугдаж байна уу гэх хардлага төрж эхэлсэн нь нууц биш. Үйл явдлыг эргэн сануулъя. Од нь гийвэл хормын төдийд тэрбум тэрбумыг олох боломжтой наймаа зөвхөн ашигт малтмалын салбарт хийгддэг гэх ойлголтыг 2011 онд Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягт үүсгэсэн эрүүгийн хэрэг эвдэв. Олон нийт үйл явдлыг хөрсөн доорх баялгаа хайгуул хийх, олборлолт явуулах эрх бүхий цаас болгон тарааж, томоохон ордоо улс оронд гэхээс илүү хөрөнгө оруулагчдад ашигтай нөхцөлөөр өгч орхисон цөөнгүй түүх дурсамж болж үлдэх нь гэж хүлээн авсан. Өнгөрсөн сард 14 тусгай зөвшөөрөлд сонгон шалгаруулалт хийж, дөрөв нь эзэнтэй болоод байна. Харин үлдсэн арван талбайг аравдугаар сарын 23–нд эзэнтэй болгоно гэдгээ Ашигт малтмалын газар мэдэгдээд буй. 2013 оны эхээр Д.Батхуяг шүүхээс эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бусаар 106 лиценз олгосон хэргээр ял сонсож, агентлагийн даргын авлигын дуулианаар дээрх 88 аж ахуйн нэгж лицензээ хураалгасан. Харин шүүх 106 лицензийг хураах шийдвэртээ энэ талаар "Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас олгосон зөвшөөрлийг хүчингүйд тооцов” хэмээн тэмдэглэсэн нь анхаарал татдаг. Учир нь Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн авлигын хэргийг шалгасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд 106 тусгай зөвшөөрлөө хураалгасан 88 компанийн эзнийг нэг ч удаа дуудаж байцаалт аваагүй аж. Ийнхүү "Ашигт малтмалын хайгуул хийх эрхээ авахын тулд Д.Батхуягт хэдэн төгрөгийн авлига өгсөн бэ” гэх асуултад хариу өгч үзээгүй компанийн эзэд, шийдвэр гаргагчдын дунд дуусашгүй зарга өрнөж, гадаад ертөнц дэх Монголын нэр хүндийг улам бүр дордуулсаар байна. Нөгөө талаар үргэж дайжсан хөрөнгө оруулагчдын нүүдэл, эдийн засгийн хямралд дарлуулсан Н.Алтанхуягийн танхим дээрх 106 талбайд дахин сонгон шалгаруулалт явуулахаас өөр замгүй болсон. Харин өдгөө ашигт малтмалын лиценз хураах, дахин эргэлтэд оруулах ажил, шинэ төлөвлөгөө нь хуйвалдаан, баялгийг дахин хуваарилах мэх болж хувирсан гэдэгтэй олон хүн санал нийлэх боллоо.
Д.Отгонжаргал Өнөөдөр сонин