Сангийн яам: Татварын өршөөл үзүүлж болзошгүй гэсэн хүлээлт үүссэнээр төлөхгүй байх хандлага нэмэгдэж байна
58 минутын өмнө

Татварын өртэй иргэд, ААН-үүдийг өршөөх буюу эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг санаачилж УИХ-д өргөн мэдүүлэх талаар АН-ын дарга О.Цогтгэрэл мэдэгдсэн билээ.
Тэгвэл Сангийн яамнаас энэ талаар мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, "Эдийн засгийн өршөөл үзүүлэх нь зүйтэй гэх асуудлыг хэлэлцсэн тухай Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл олон нийтэд удаа дараа мэдээлэл хийж байна.
Татварын өршөөл үзүүлж болзошгүй гэсэн хүлээлт бий болсноор татвараа төлөхгүй байх сэдэл, хандлага нэмэгдэж, эдийн засаг, төсвийн тогтвортой байдал алдагдаж болзошгүй байна.
Иймд татвар төлөгчдийн дунд бодит бус хүлээлт үүсгэн, төсвийн гүйцэтгэлийг эрсдэлд учруулахгүй байхыг уриалж байна" гэжээ.







Зочин · 18 минутын өмнө
BOOW XXI BOOB DOLOOJ TOMSGN XELEERE GOE GUN DOLOOMR80955877
Зочин · 55 минутын өмнө
ANUSDI80955877