Осолдсон автомашинуудын цуваа явна
2014/10/21
Өнөөдөр "Зам тээврийн осолд өртөж хохирсон иргэдийн өдөр" тохиож байна. Эл өдрөөр Сонгинохайрхан дүүргийн Драгон төвийн урд талбайд 11:30-13:00 цаг хүртэл арга хэмжээ зохион байгуулагдах юм.
Мөн энэхүү арга хэмжээтэй холбоотойгоор осолд орж онхолдсон тээврийн хэрэгслүүдийг зориулалтын ачигч машин дээр байрлуулсан осол хэргийн хор уршигийг иргэдэд харуулсан цувааг 10:00 цагаас Офицеруудын ордны урдаас Энхтайваны өргөн чөлөөгөөр Драгон хүртэл явуулах бөгөөд уг цуваанд хар хорин захын зогсоолоос жагсаалд оролцох оюутан залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цуваа нэгдэж Драгон төв хүртэл жагсаж Драгон төв дээр очиж байрлах ажээ.
Драгон төв дээр осол хэргийн бодит байдлыг харуулсан фото зургийн үзэсгэлэн, осолд орж гэмтсэн автомашинуудыг дэлгэн харуулна. Драгон төв дээр төвөөс осолд орж эвдэрсэн автомашинуудыг ачсан ачигч автомашины цуваа Энхтайваны өргөн чөлөөгөөр Бага тойруу хүртэл олон нийтэд зам тээврийн осол хэргийн хор уршигийг харуулан явах юм.
Зочин · 2014/11/20
bi yag odoo sod bn ene humuus bugd yag gartsaar garah yum
Зочин · 2014/10/23
Gagtshuu zolooch nart bish zamaar garch bgaa yavgan zorchi****d bas ih anhaaruulga heregtei yom shigee! Bi gartsaar davuu erhtei gesen bdaltai bgaa ni huuliraraa bol zov bdag ch gelee mashind monguulvol ooriin eruul mendeeree hohirno gej uhamsarlahgui bgaa zondoo humuus bnaa. Mashinaas er aihgui bgaag ni harahaar gaihah yom. Morgoson jolooch shorond l orno biz harin morguulsen hun yu boloh bileegee uhaarmaar yom!