ОХУ-ын гурван ялтныг эх оронд нь шилжүүлэн өглөө
2014/10/26
Монгол улс, ОХУ-ын хооронд Эрх зүйн туслалцаа үзүүлэх, иргэний ба эрүүгийн хэргийн талаарх эрх зүйн харилцааны тухай гэрээ, Тахарын албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийг үндэслэн эх орондоо ялаа эдлэх хүсэлт гаргасан ОХУ-ын нэр бүхий гурван ялтныг шилжүүлэх ажиллагаа хийгдлээ.
Ялтан шилжүүлэх ажиллагааг Монгол улс хэд хэдэн удаа зохион байгуулж байсан. Харин энэ удаагийн ялтан шилжүүлэх ажиллагаа нь Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд шинээр байгуулагдсан Тахарын алба гүйцэтгэж байгаа гэдгээрээ онцлогтой. Тахарын албаны тухайд ялтан шилжүүлэх уг ажиллагааг зохион байгуулахдаа олон улсын ялтан шилжүүлэх стандартын дагуу зохион байгуулж байна.