Өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийг ажилд нь эргүүлэн томилох анхан болон дунд шатны шүүхийн шийдвэр гарсан талаар мэдээлж байсан.  

тэгвэл энэ мэдээлэл ташаа гэнэ. Тодруулбал ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийг буцаан томилох шийдвэр шүүхээс гараагүй. Б.Билэгтийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг өнөөдөр 09 цагт Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд өнөөдөр болох байсан ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн зарим материалыг нягталж танилцах хүсэлт гаргасны дагуу 15 хоногоор шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.