Машиндаа мансуурсан эмэгтэйг саатуулжээ
2014/12/22
Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт машин дотроо хар тамхи хэрэглэсэн хүн байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна
Энэхүү мэдээллийн дагуу шалгахад 27 настай, эмэгтэй Ш гэгч мансууруулах бодис хэрэглэсэн байсныг саатуулжээ. Түүнээс эд мөрийн баримтаар тунгалаг өнгийн талст хэлбэртэй жижиг гялгар ууттай бодис, хар хүрэн өнгийн тунгалаг бодис зэргийг хураан авсан аж. Эл хэргийг СХД-ийн цагдаагийн I хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Уг мэдээг иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байгаа болно.
жангар · 2014/12/23
энэ бол ардчиллын бас нэг том балаг. ардчиллыг даруйхан булшил