Өнөөдөр 18 цагийн орчим хуучнаар ХИД-1-ын орчим Скайлайне маркийн машин шатсан хэрэг гарлаа. Машины урд хэсэг хоёр минутад юу ч үгүй шатсан бөгөөд Онцгой байдлын Гал унтраах анги шуурхай ажилласан байна.  Ослын улмаас хүний амь эрсдээгүй, гэмтэл аваагүй болохыг машны эзэн хэллээ.  Бид машины эзнээс сэрэмжлүүлэх зорилгоор цөөн зүйл тодрууллаа.

-  Юу болсон талаар ярихгүй юу?

- Явж байсан чинь урд хэсгээс утаа гарсан.  Тэгээд л хурдан шатчихсан. Яг яагаад гал гарсанг нь мэдэхгүй байна.  

- Машинаа шатахаас өмнө  засварт өгсөн үү?  Магадгүй засвар үйлчилгээг буруу хийсний улмаас гал гарсан байх.

- Үгүй. 5-р сар орж ирсэн машин. Аваад ямар ч эвдрэлгүй байсан болохоор засварт хандаагүй.  

- Өөрөө гэмтэж бэртээгүй биз дээ?

- Бэртээгүй ээ.  Гал команд хурдан ирж гал унтраасан.  

Хэргийн газарт цагдаагийн байгууллагаас ажиллаж байгаа бөгөөд галын шалтгааныг тодруулах болно гэдгийг тайлбарлав.

 

А.Баярмаа