Сар шинээс өмнө хоёр шинэ нам төрнө
2015/01/08
Сар шинээс өмнө хоёр шинэ нам нэгэн зэрэг төрж, Монгол улс нийт 24 намтай болох нь. Нэгдүгээрт С.Ганбаатарын тэргүүлэх “Монгол хүний төлөө нам” байх бол нөгөөх нь Х.Бат-Ялалт, О.Бум-Ялагч нарын тэргүүтэй нам байх юм.
Х.Бат-Ялалтын хувьд нам байгуулан 2016 оны сонгуульд өрсөлдөж, парламентад сөрөг хүчин болно гэсэн зорилготой байгаа гэнэ. Харин С.Ганбаатарын хувьд УИХ-ын сонгуулиас илүү 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэж, үр дүнгээ мэдрэх нь чухал байгаа юм. Тиймээс л нам байгуулж ажиллахаар зэхэж буй нь энэ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын тэргүүлэх намд хүмүүсийн сайн мэдэх алдарт жагсагчид болох Ж.Батзандан, Г.Уянга, О.Магнай, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн гэсэн нөхөд нэгдэж байгаа нь аль хэдийн тодорхой болоод буй. Тэд нэг намд орж төрийн шийдвэрийг Монгол хүний сайн сайхны төлөө гаргуулахын тулд эрх баригчдын эсрэг сөрөг хүчин болж ажиллана гэж байгаа юм. Тус намын бааз суурь нь бие даагчид байх ч өөр, өөрсдийн намдаа гологдож, шилэгдэж явсан Ж.Батзандан, Г.Уянга, О.Магнай мэтийн нөхдүүдээр хүч нэмж дээрээс иргэний нийгмийнхнийг татаж магадгүй юм. Мөн МАХН-аас ч хүн оруулах сурагтай байна.
С.Ганбаатар бол эрх баригдчыг жинхэнэ “айлгаж” байгаа улс төрч. Тэр сүүлийн гурван жил хийсэн улс төрийн бүх судалгаанд шилдэг улс төрчдийн эхний 5-т жагсаж ирсэн. Тэгэхээр тэр 2017 оны сонгуульд гарч ирэх магадлал өндөр байна.
Харин Х.Бат-Ялалтын намын нэр болоод үзэл баримтлал нь одоогоор тодорхой болоогүй байна. Нэг тодорхой зүйл нь түүний нам 1000 хол гарсан гишүүнтэй байх гэнэ.
Х.Бат-Ялалт нь 2011 онд ИЗНН-д намд элссэн. Тус намын дэд даргын албан тушаалтай. Үүнийхээ хажуугаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүнээр ажилладаг. Монголын хуулийн үйл ажиллагааг идэвхтэй шүүмжлэгдчийн нэг. Үүнийхээ дагуу Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг шүүхийн шинэчлэл, хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар “Халз мэтгэлзээн”-д дуудаж байсан түүхтэй. Сонирхолтой нь тэрбээр С.Ганбаатараас өмнө “Монгол хүний төлөө” нэртэй байгуулах хүсэлтийг Улсын дээд шүүхэд өгч байсан ч бүртгэхээс татгалзаж байсан юм.
Харин түүний хамтран зүтгэгч О.Бум-Ялалт нь Монголын Ногоон намын даргын албан тушаалтай. Тэрбээр Байгаль, орчны талаар болон улс төрийн асуудлаар заримдаа үзэл бодлоо илэрхийлдэг нэгэн юм.
Ямартай ч парламент дахь сөрөг хүчний орон зайг нөхөх нэрээр улс төрийн үйл ажиллагаа идэхжиж, сонгуулийн сурталчилгаанууд эхэллээ.
shouchin gambaa · 2015/01/30
Shouchin gambaa mongoliin ireedviger togloj b.a gedde gee medeh ter tsagt mongol maani hvgjinu. Gadnii zvgeer l gar hul uur yuch bish
Зочин · 2015/01/09
ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 4мм,5мм,8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан +2.5-+4 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үр дүн нь шууд мэдрэгдэнэ.Үнэ 1м нь:10500(12500төг),11500(13500төг),16500(19000төг)төг болж хямдарч байна.Тусгаарлагч материал бага хэмжээтэй үлдсэн шүү.Орос тех.Утас:95000020,95050020
Зочин · 2015/01/09
Ganbaatar talbai deer baigaa uildverchnii evleliin bairyn yag ar tald 16 davhar zochid buudal yamar munguur barj baina... Shalgaj ogoh hun baina uu
Зочин · 2015/01/09
Ганбаатарын нам АРД ТҮМНИЙ төлөө байвал бид нэгдэх болно
Зочин · 2015/01/09
би ганбаатар гишүүнийг дэмждэг шүү танай намд элсэхэд бэлэн мөн ойрын найз нөхөд болох академи залуучуудыг дагуулж очиход бэлэн амгийн гол нь үзэл баримтлал эрхэм зорилгодоо чинь үнэнч улс төрийн ашиг хонжоо хардагдаггүй зөвхөн ард түмнийхээ төлөө энэ бие үл хайрлан нийгмийн шударга бус хувиарлалт нийтийн эрх ашигт ажиллах тийм хүмүүсийг л авах хэрэгтэй **********н үймүүлэгч нар орж ирнэ шүү
өндөр болгох ну · 2015/01/09
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МАЖЕСТИК, МИР,АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮
Зочин · 2015/01/09
ГАНБААГИЙН НАМЫГ ДЭМЖНЭЭ, ХЭЛ УСТАЙ, БОЛОВСРОЛТОЙ ЛАГ ЭНЭ ТЭР НЬ ХАМААГҮЙ ХАМГИЙН ГОЛ ШУДРАГА БӨГӨӨД ХӨДӨЛМӨРЧ, ХУДЛАА ШААДАГГҮЙ Л БАЙХ ХЭРЭГТЭЙ