Эхийн одонгийн мөнгө компаниудад өгсөн санхүүжилтээс 133 дахин бага
2015/01/11
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд одонгийн мөнгө гэж жилдээ ганцхан удаа 100-200 мянган төгрөг л өгдөг. Уг нь өнөө жил алдарт эхчүүдэд 29.9 тэрбумыг олгоно гэж төсөвлөөд байв.
Тэгвэл Шийдлийн Засгийн газар 2015 оны төсвөөс нэг их наяд төгрөг танасан төсөл оруулж ирэхдээ одонгийн мөнгөний 50 хувийг нь хассан. Мөн хүүхдийн мөнгөний 246 тэрбумаас 40 хувийг нь өгөхгүй гэнэ.
Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрийн дор дарга нар өөрсдийнхөө компаниудаддөрвөн их наяд төгрөгийг хуваагаад өгчихсөн. Компаниудад өгсөн энэ их мөнгөнөөс эхчүүд болон хүүхдүүдэд олгодог тэтгэмжийн дүн хэдэн зуу дахин бага болохыг МАН-ынхан УИХ-ын чуулганы танхимд хэлж байсан нь саяхан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг УИХ дээр үг хэлэхэд С.Бямбацогт гишүүн нэлээд хэдэн тоог харьцуулсан тооцооллоо дурдаж байв. Тэрбээр "Баян компаниудад санхүүжилт олгосон хэрнээ эхчүүд, хүүхдүүддээ өгдөг мөнгийг нь харамлаад яах юм бэ" гэсэн. Тодруулбал, эхчүүдэд олгох одонгийн мөнгө бүтнээрээ үнэ тогтворжуулахын дөрвөн их наядаас 133 дахин бага гэсэн тооцоо гарчээ.
Нэгэнт ард түмэндээ өгөөд хэвшчихсэн энэ мөнгийг хасах нь эрх баригчдын хувьд мөхөлтэй адил баймаар юм. Тэрний оронд тендер зэрэг их тоотой хөрөнгөнөөс мөнгө угаадгаа л больчих хэрэгтэй. Хамгийн наад захын жишээ гэхэд яамны байрыг эмнэлэг болгонөөрчлөхөд зургаан тэрбум гаруй төгрөгөөр засварлана гэж байна.
Үүнийгээ л болиод ард түмэндээ өгдөг хайр халамжаа харамламааргүй байлтай.Энэ зэргээс харахад шинэ үеийн засаг баригчид зарим зүйлийг огт мэдэхгүй байдаг нь хашруудын нүдэнд шууд торж байгаа даа. Ард түмнийг хайрлан халамжилна гэдэг чинь өвдөхөд нь эмнэлэгтэй, идэхэд нь хоолтой, ороход нь оромжтой байлгах юм биш үү. Гэтэл сүүлийн 20 жилд энэ талаар тэд юу ч хийгээгүй нь харамсалтай. Тиймээс ч эдийн засгаа аврах гарцыг ард түмнээсээ нүүр бууруулах ажиллагаа гэж үзсэн бололтой.
М.МӨНХ
Зочин · 2015/01/13
Эхчүүд, хүүхдүүдийн мөнгийг битгий хумслаачээ, та нарын өөрсдийн чинь эхчүүд бол та нарын биднээс хумсалсан мөнгөөр тансаг амьдарч байна. Харин бидний эхчүүд бидэнтэйгээ адил хөдөлмөрөөрөө олсон мөнгөөр, биднийг өсгөж өндийлгөсөн мөнгөөрөө өдөр хоног өнгөрүүлж байна шүү дээ. Хуулиа чангатгаачээ, энэ хумсаа нуусан ******руудыг эд хөрөнгийг нь хураагаад, барьсан шоронгуудад нь байрлуулаачээ
Зочин · 2015/01/12
Tiim ih mongoor zasvar hiine gej yu bhav dee ihenhiig n huvaagaad idne shuudee
өндөр болгох ну · 2015/01/12
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУц номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Зочин · 2015/01/12
Энэ сэтгүүлч ямар сонин санаа дэвшүүлнэ вэ Өнөө үед эмнэлэг их хэрэгтэй байхад юу бичиж байна вэ. Мөнгө нэг удаа л тус болно эмнэлэг бол үе дамжиж хэрэглэнэ шүү дээ .Эмнэлэгийг дур мэдэн өөрчлөж засвар хийсэн Тэмүүжин сайд болон дэмжсэн Их хурлын болон засгийн газрын гишүүдээс мөнгийг нь гаргаж авах бусуу
Зочин · 2015/01/12
Kampaniudad mongo olgohoo zogsoochih heregtei