Өртэй монголчууд өөдлөх үү, уруудах уу
2015/01/20
-Засаг буруугаа УИХ-д нялзайруулдаг болжээ-
Өрийн босгыг нэмэгдүүлсэнээр хөгжил ирнэ гэж харах хүмүүс байгаа нь хэзээ нэгэн цагт эндүүрэл байжээ гэж толгойгоо шаах цаг болох вий дээ. Монголчууд хэзээнээс өртэй хүн өөдлөхгүй хэмээн цээрлэж ирсэн. Гэтэл өнөө цагт, тэр дундаа ардчиллыг түрүү баригч нам нь өр, зээлийнхээ босгыг нэмэгдүүлж байгаа нь ичгэвэртэй гэхээс Монголын эмэгнэл гэхэд нэг их хилсдэхгүй. Монгол Улс бүхэлдээ санхүүгийн хямралд орсон энэ үед өрийн хэмжээ 2014 оны сүүлчээр 8,4 их наяд хүрсэн байдалтай байсан юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын Төсвийн байнгын хороог даргалж байсан Ц.Даваасүрэнгийн хэлснээр Монгол Улсын нийт өр 8,4 их наяд байгаа нь өрөнд иддэгдэж, өтөнд баригдаж буйг сануулах нэг дохио болсон. Гэтэл гэнэт өчигдөр өрийн хэмжээ 1,2 их наяд болчихсон байгаа нь хаанаас гарсан тоо вэ. Нэг сар хүрэхгүй хугацаад өр ингэтлээ нэмэгдсэнийг хэн мэдэх вэ. Харамсалтай нь хэлчих хүн гарсангүй. Нөгөөтэйгүүр 2016 оны сүүлчээр “Чингис”, “Самурай” бондын өр, зээлээ төлж эхэлнэ. Шинэчлэлийн нэртэй Засгийн газар шинэчлэл хийх байтугай бусниулчихсаныг хэн хэнгүй мэдэж байгаа. Гэвч шинэчлэл хийх нэрийдлээр өр, зээлийг нэмэгдүүлсэн нь хамгийн буруу “төлөвлөгөө” болохыг өмнө хоёр жилийн хугацаад бишгүй амсч буй. Харин үүний горыг Ч.Сайханбилэгийн Засгийн газар үргэлжүүлэхээр боллоо. Хэдийгээр МАНАН үүсч, нөхцөл байдал дээрдэх болов уу гэтэл өрийн босгоо ДНБ-ий 58,3 хувьд хүргэхээр Төсвийн тогтвортой байдлын хуулиараа бүрдүүлчихлээ. Тэгэхээр монголчууд өөдлөх үү, уруудах уу гэдэг сонголтын өмнө тулаад байна. Уруудвал хямралд өртсөн монголчууд дөрвөн хөлөөрөө мөлхөнө. Өөдөлвөл элгээрээ хэвтэж байгаа ард иргэд газраас хөндийрөх биз. Тиймээс ухаантайхан шиг бодлого хэрэгжүүлж, алсын хараагаа хурцлах нь энэ төр засгийн нэг номерын асуудал болоод байна.
Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхдээ өрийн босгыг 70 хувьд хүргэх санал оруулж ирсэн явдал бий. Үүнийг нь МАН-ын бүлэг өрийн босгыг хуульд заасан хэмжээнээс нэмэгдүүлэхгүй байх зарчмыг баримталж байснаар эсэргүүцсэн. Гэтэл 40 хувьдаа барих байтугай 58,3 гэсэн өндөр тоонд нийлцүүлэхээр болсон нь МАН-ын бүлэг АН-тай нэгдсэн ч улс орноо өрийн дарамтад оруулж болохгүй гэсэн энэхүү байр сууриа хэрэгжүүлж чадсан. Тэр тусмаа ийм хариуцлагагүй явдал гарчихаад байхад Сангийн сайдаар ажиллаж байсан Ч.Улаан засгийн алдааг УИХ-д нялзайруулж байгаа нь хэр үнэнд нийцсэн хэрэг бий.
Сангийн сайд асан Ч.Улаан: “Би хуулийн дагуу өнгөрсөн оны есдүгээр сарын 30-нд УИХ-д 2015 оны төсвийн төслийг өргөн барьсан. Мөн Монгол Улсын өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 48 хувьтай тэнцүү байна.Тиймээс өрийн хязгаарыг 2015 онд 70 хувь болгож өсгөе гэдэг саналыг өргөн барьсан. Би аравдугаар сарын 16-нд Сангийн сайдын ажлаа өгсөн. Түүнээс хойш УИХ-аар 2015 оны төсвийн төслийг Сангийн сайдгүйгээр хэлэлцсэн. Ингэхдээ анхны хэлэлцүүлэг дээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг УИХ хүлээж аваагүй.
УИХ хуулийн төслийг унагачихаад Засгийн газарт чиглэл өгсөн. Ямар чиглэл өгсөн гэхээр “Өрийн хэмжээг хуульд заасан 40 хувиас нь хэтрүүлэхгүй бай. Хоёрдугаарт эдийн засгийн өсөлтийг долоон хувь гэж тооцсон чинь буруу байна. 12 хувь гэж төлөвлөсөн хэмжээгээрээ тооцож төсвийн төслөө өргөн барь" гэсэн.
Үүнийх нь дагуу Засгийн газар арваннэгдүгээр сарын 4-нд хоёр дахь төслөө өргөн барьсан. Түүнд нь УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу өрийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувьд нь барина гэсэн тооцоог хийсэн. УИХ-ын гишүүд өөрсдөө чиглэл өгч боловсруулуулсан асуудлаа мартчихсан байгаагийн шинж. Хоёрдугаарт, эдийн засгийн үзүүлэлтүүдийг уялдаа холбоотой, бланстай боловсруулдаг зарчмаас гажуудуулж, өөрсдийнхөө санаанд тааруулсан чиглэл өгчихөөд одоо түүнийгээ эзэнтэй болгох гэж бусдад наах гэж байгаа нь явуургүй үйлдэл” хэмээн илэрхийлж байгаа нь засаглалынхаа алдааг өгшүүлж байгаа хэрэг биш гэж үү.
С.НАРАН

Зочин · 2015/01/21
Yadargaatai ugaasaa uls turchud huiwaldaj eh ornoo zaraad bgaa yu shuu dee