Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж өөрийн клубын гишүүдийн дунд болон олон нийтийн дунд тэмцээн, уралдааныг тасралтгүй зохион байгуулж байдаг "Голден жим" фитнесс клуб нь бөхчүүддээ хүч, урам хайрлахаар нэгэн сайхан тэмцээнийг зарлалаа.

Тодруулбал, Хүчит бөхчүүдийнхээ дунд авто машины шагналтай тэмцээн энэ сарын 7-ны өдөр 12:00 цагт зохион байгуулагдах юм. Тэмцээн бөхчүүд хэвтээ шахалт, суултаар өрсөлдөх бөгөөд ялагч нь "автомашины" эзэн болно. Мөн хоёрдугаар байр 1 сая төгрөг, гутгаар байр 500 мянган төгрөг, удаах байр 250 мянган төгрөгийн эзнээр тодрох юм. 

Энэхүү тэмцээний талаар "Голден жим" фитнесс клубын захирал Ц.Баянмөнхөөс тодруулахад "Голден жим фитнесс клуб бие бялдар чийрэгжүүлэх чиглэлэлээр үйл ажиллагаагаа явуул байгаа. Иймээс бөхчүүдэд зориулсан нэгэн сайхан ажлыг хийхээр болсон юм. Энэхүү ажил нь 2015 оны "Идэр хүчтэн"-үүдийн дунд зарласан хэвтээ, суултын тэмцээн. Уг тэмцээнд сумын начин цолноос дээшээ аймгийн арслан цолтой бөхчүүд оролцох бүрэн боломжтой. Анх удаагаа бөхчүүдийн дунд уралдаан зарлаж байгаа бөгөөд автомашины шагналын сантай болж буйгаа онцлог.  21 аймгийн бөхийн гал гэж бий тэдэнд бөхчүүдээ энэ тэмцээнд оролцуулах хүсэлтийг тавьсан байгаа. Тэмцээнд оролцсоноороо бөхчүүд өөрсдийн хүчээ хаана явж байгааг мэдээд авна мөн машинтай болчихно. Голден жимд хичээллэж байгаа маш олон бөхчүүд бий. Тэднийг харж байхад бэлтгэл, сургуулилтаа маш сайн хийгээд яваад байдаг харин дэмжиж тусалж байгаа зүйл харагдахгүй байна. Тиймээс энэ бөхчүүддээ урам хайрлаж байгаа нь нэгэн илэрхийлэл болж энэхүү уралдааныг зарлаж байгаа юм. Удахгүй улсын цолтой бөхчүүдийн дунд уралдаан зарлана. 

Хонь жил гарах гэж байна. Бөхчүүд маань од хийморьтой байж гэмээн улс, аймагт цол хэргэмээ ахиулна. Иймд бид тусалж чадах чинээгээрээ энэхүү тэмцээнийг зохион байгуулж байгаа юм" гэлээ. 

Монгол бөхийн эрч хүч

Буян заяа үргэлж дээшээ байг