Сар шинийн гоёлоо урлуулж амжаагүй бол “Сондор” үндэсний хувцасны үйлдврийн өргөтгөсөн худалдааг зориорой
2015/02/10
Монголын уламжлалт баяр болох "Цагаан сар" хэдхэн хоногийн дараа болох гэж байгаа билээ. Тэгвэл "Сондор" үндэсний хувцас үйлдвэр сар шинийн баярыг тохиолдуулан дээл, хантааз, хүрэм, малгай зэрэг таны баяраараа гангарах хувцсанд 10-70 хувийн хямдралтай өргөтгөсөн худалдааг зарлаж буйг дуулгахад таатай байна.
Таны цаг завыг хэмнэх үүднээс “Сондор”-ынхон торго, дурдан, даавуу, кашмераар хүннү энгэртэй, босоо захтай, хос, дан гээд төрөл бүрийн загварын дээл, хантааз урлаж, ижилсүүлэн гоёх малгай, чимэг зүүлт, гутал гээд бүгдийг нэг дороос худалдан авах боломжийг нээж өглөө.
“Сондор” үндэсний хувцасны дэлгүүрт худалдаалагдаж байгаа сар шинийн гоёлын зургаас онцлон хүргэж байна. Өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа битүүний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд өдөр бүр 09:00-20:00 хооронд ажиллах юм.
Тус үйлдврийн хаягийг дуулгая, СБД 5р хороо Баруун 4 зам Өгөөж ХХК ний замын эсрэг талд байрлах "Сондор" үндэсний хувцасны үйлдвэр. Харилцах утас: 70141531, 91911583