Дэлхийд нийцсэн чанарыг таны гэрт ойртуулдаг “Good Price” дэлгүүрийн шинэ салбарын нээлт гуравдугаар сарын 01-ний өдөр 13:00 цагаас Баянзүрх дүүргийн, “Их монгол центр”-т үүдээ нээх гэж байна. 

Шинэ салбар дэлгүүрийн нээлтийн үйл ажиллагааны үеэр бараа, бүтээгдэхүүндээ 10 хувийн уламжлалт хямдралаа зарлах нь ээ. Үргэлж шинэ хүнсний бүтээгдэхүүнээ үйлчлүүлэгчийн гарт хүргэдэг тус дэлгүүр нь энэ өдөр амталгаат худалдааг зохион байгуулахаар болсноо дуулгалаа. 

Чанарыг эрхэмлэж тав тухтай орчинд үйлчлүүлэх боломжийг дэлхийн стандартад нийцсэн тохижилттой “Good Price” дэлгүүр нь мөн үйлчлүүлэгч танд давхар бэлгийг бэлдсэн байна.

Таны худалдан авсан 30 мянган төгрөгийн худалдан авалт тутамд 3 хувийн хөнгөлөлтийн картыг бэлэглэнэ. 

Дашрамд дуулгахад, нийт 7 салбартай тус дэлгүүр нь дэлхийн стандартад нийцсэн алдартай хөргөгч, лангуу, кассын ширээ, тоног төхөөрөмжийг оруулж ирэн дэлгүүртээ суурилуулсан бөгөөд худалдан авагчид бүх бараандаа хүрэхэд дөхөм болгох үүднээс төрөл бүрийн хэлбэртэй тавиуруудтай хийгдсэн аж.

Худалдан авагч нарынхаа тав тухыг хангаж Герман улсын Wanzi  фирмийн сагс, түрдэг тэрэг нь хамгийн хөнгөн түрж явахад хялбар байдаг гэдгийг байнгын үйлчлүүлэгч нар андахгүй сайн мэдэх биз ээ. Хүнсний аюулгүй байдлыг хангаж эко системтэй хөргөгч, гэрэлтүүлгээр дэлгүүрээ тоноглосон юм.

 

Та бүхэн гуравдугаар сарын нэгний өдөр “Good Price”-ын шинэ салбарын нээлтийг зорьж давхар, давхар хямдралтай, бэлэгтэй худалдан авалтыг хийхийг урьж байна.