Энэхүү монголжингоо төрхтэй эмэгтэйг та андахгүй танина. Тэрбээр анх жүжигчин Ч.Ундрал, Өөдөөтэй хамтран дуулж олонд танигдсан. Дуучин бүсгүйчүүд уран бүтээлээ туурвихаас илүүтэйгээр хөтлөгч хийхийг хүссэн гэдэг. Удалгүй "UBS" телевизэд нэвтрүүлэгчээр ажиллаж эхэлсэн.

 

 

Бяцхан биендээ баймгүй хөдөлмөрч нэгэн. АНУ-д суралцаж байгаад эх орондоо ирж “U art academy” –ийг нээсэн. Энэхүү академи нь нэвтрүүлэгч, хөтлөгчийн уран чадвар, тайзны яриа, балет, камертай харьцах зэрэг олон төрлөөр сургалт явуулдаг.

 

Түүнийг өмнөд хөршийн кино урлагт хөл тавин гол дүрийг бүтээсэн хэмээн дуулгав. "Урилга” нэртэй кино нь ирэх сард нээлтээ хийхээр зэхсэн гэнэ.

Д.Ана