Монголын загварын ертөнцөд  өөрийн гэсэн өнгө төрхөөрөө чимж, өнгөлж яваа сайхан бүсгүйчүүдийн нэг нь Мисс Т.Туяамаа. Азийн топ модель түүний амжилтын гараа ”Мисс Монголиа 2010” тэмцээний авьяаслаг мисс, ”Манжуурын гоо бүсгүй” тэмцээний гуравдугаар байрын шагналт, Азийн топ модель, Солонгосын “Керасис”-ын нэрэмжит шилдэг загвар өмсөгч шагналын эзнээр тодорч өнөөгийн өндөрлөгт хүрсэн.

Сайхан бүсгүй тун удахгүй нээлтээ хийхээр зэхэж буй "Хар сувдны нууц" кинонд тогложээ. Уг дэлгэцийн бүтээлд түүний бүтээсэн дүр одоогоор ихэд нууцлаг байгаа юм. Мисс Т.Туяамааг хатны дүр бүтээсэн гэх бор шувуу нисэх болов. Энэ үнэний ортой ч байж болох зургийг дэлгэлээ. 

Монголын хацар гоо бүсгүйчүүдийн төлөөлөл болсон Мисс бүсгүй ухаалаг хатны дүр бүтээсэн биз ээ. Ирэх сарын нэгэнд түүний "Хар сувдны нууц"-д хэрхэн нэвтэрсэн талаар тайлагдана. 

Д.Ана