Топ модель Х.Бадамгэрэлийг өдгөө танихгүй хүн үгүй. Түүнийг дуучин Бэкигийн гэргий дээр нь урлагт хайртай олон илүүтэй танина. Тэрбээр өөрийн амьдралын гурван томоохон амжилтаасаа дурдлаа. 

Цаг хугацаа гэж. . . Миний ажил амбиц 10 жилийн турш үргэлжилж цаашид ч улам бэхжих хүсэл сонирхолын минь баталгааны Томоохон төлөөлөл болсон 3 амжилт минь.
-Miss Mongolia 2009 Тэргүүн мисс
-Vision Top Model 2011
-Гоёл 2015 Топ модель
Цаг хугацаа, хүсэл зорилго, чадвар, хүч хөдөлмөр гээд олон зүйлийг шаардаж шүүмж доромж, магтаал зэмлэл, шахалт дарамт, хайр гээд бүхий л мэдрэмжүүд надад мэдрэгддэг. Гэхдээ миний сонголт тул эзэн нь байна. Миний сонголт тул ажлаа ч амьдралаа ч амжуулна. Эмэгтэй хүнд тийм байгалийх нь зөн мэдрэмж илүү хүчтэй байдаг хэмээн хуваалцсан юм.

Д.Ана