Ж.Мөнхбат: Бүх нийтийн санал асуулга явуулах МАН-ын байр суурь хэвээрээ энэ саналыг явуулах болно
2015/04/16
МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлгээс 2016 оны сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах тухай Бүх нийтийн санал асуулга явуулах хүсэлтийг Засгийн газарт санал авахаар хүргүүлсэн. Гэтэл энэ асуудлыг хэлэлцээ ч үгүй байхад МАН санал асуулга явуулах байр сууринаасаа ухарлаа, хэтэрхий их зардлаар хийгдэх ажил болж байгаа учраас больсон гэх зэрэг Ард түмэн 100% төрийн түшээдээ сонгох эрхийг эдлүүлэхгүй байх далд санаа бүхий явуулга хэвлэл мэдээллээр цацагдсанд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ард түмний санал асуулгыг явуулахад хөрөнгө мөнгө их гарна хэмээн МАН өөрийн байр сууринаасаа ухарсан гэх мэдээлэл гарсан байна. Энэ бол худал мэдээлэл бөгөөд манай нам өнгөрсөн чуулганы завсарлагаанаар хөдөө орон нутгийн иргэдтэй уулзаж ярилцаж тэдний саналыг сонсоход ХОЛИМОГ сонгуулийн системийг илт буруушааж байсан төдийгүй харин МАЖОРИТАР /УИХ-ын гишүүдийг 100% ард түмэн сонгох систем/ системийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн түүнчлэн саналаа Ерөнхий сайдад танилцуулсан, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг намынхаа удирдлагуудтай зөвшилцөөд эргэж хэлэлцэе гэсэн санал хүргүүлснээр ирэх долоо хоногийг хүлээхээс өөр аргагүй болсон. Ер нь улстөрийн нэг хүчний дарга нарын шийдвэр, үзэл бодлоор шийдэхгүй, харин хуулийн хүрээнд УИХ-ын 76 гишүүний 50+1 дийлэнх олны шийдвэрээр шийдэгдэх асуудал. " хэмээлээ.
Зөвхөн тусгаар тогтнолтой холбоотой асуудлаар л ард нийтийн санал асуулга явуулж болох хуультай мэтээр ард түмнийг төөрөгдүүлж, хэтэрхий өндөр зардлаар хийх ажил хэмээн ойлгуулж байгааг няцаасан юм. Холимог системээр явуулсан өнгөрсөн удаагийн сонгуулийн тогтолцоог иргэдийн 93 хувь нь эсэргүүцсэн судалгаа гарсан байна. Булхай луйваргүйгээр, ард түмний сонголтоор сонгуулиа явуулж сонгогдох сонгох эрхээ эдлэх нь тусгаар тогтнолын хэмжээнд яригдах асуудал гэдгийг тэрээр тодруулсан. Санал асуулгыг маш бага зардлаар хийж болох арга зам байгааг Засгийн газарт танилцуулсан байна. Санал асуулга явуулахад гарах зардал өнөөгийн төрийн түшээдийн тансаглалын талын талд ч хүрэхгүйг онцолсон юм. Тэгэхлээр хэвлэл мэдээллээр далд зорилготой энэхүү санал асуулгыг явуулахгүй байх талаар явж байгаа ташаа мэдээлэлд ийнхүү албан ёсны хариулт гарлаа. Энэ бол бүх нийтийн санал асуулга явуулах МАН-ын байр суурь хэвээрээ төдийгүй явуулах болно гэдгийг ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат илэрхийллээ.
Зочин · 2015/04/17
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/04/17
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
Зочин · 2015/04/16
toirgoos garaagui gishuuniig yamar gishuun geh ve