“Акуа” фитнесст жирэмсний анги хичээллэж байна
2015/05/25
“Акуа” фитнесс клуб нь жирэмсэн эхчүүдийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулж эхэллээ. Тодруулбал, жирэмсний 2-7 сартайдаа эхчүүд хичээллэж болох бөгөөд эрүүл мэндийн хувьд хэвийн байгаа бүх насны хөл хүнд бүсгүйчүүд хичээллэж болох юм байна.
Энэхүү жирэмсний акуа фитнесээр хичээллэснээр,
-Хуян хаван буулгана
-Арьсны язралтаа сэргийлнэ
-Жин нэмэхгүй
-Уян хатанг сайжруулна
-Жирэмсний стресс ядаргааг тайлна
-Төрөлтийг хөнгөвчлөх хөтөлбөр зэрэг маш олон давуу талтай. Та хайртай ханьтайгаа хамтдаа энэ ангид хичээллэж болно гэдгийг дуулгахад таатай байна.