Тун удахгүй болох хүүхдийн баярын өдрөөр бяцхан үрсээ хэрхэн баярлуулах вэ гэдгээ бодон суугаа бол үргэлж сайн зүйлийг зөвлөж, танин мэдэхүйн ертөнцөөр аялуулж байдаг Динза болон Цондоолой, Цүндээлэй нарын адал явдалт театрчилсан, синтез шоу тоглолтыг үзүүлээрэй.

Энэ жил тэд Үлгэрийн ертөнцийг аварна. Үлгэрүүд бүр учир замбараагаа алдаж байгаа. Хорон санаатнууд үлгэрийн ертөнцийг эзэлж, өөрсдийнхөө дураар дургихыг хүсэж байгаа. Тэдэнд тийм боломж олгохгүйн тулд баярын өдрүүдэд хүүхдүүдээ хөтлөөд, Crocus Event Hall-д уулзацгаая!

Үдэш бүр холын тэнгэрийн оддын дунд байдаг ертөнцийг нүдэндээ төсөөлөн сонсдог бяцхан гүнж, ханхүүгийн сонсдог үлгэр бүхнийг амар сайханд нь жаргааж, сайхан мөрөөдөл биелдэг, сайн үйлс ялдаг, хайр бүхэн аугаа гэдэгт итгэх итгэлийн үр таны бяцхан үрсийн зүрхэнд бий. Тэр л үрийг усалж, тордож ургуулж, амьдралынх нь туршид баяр хөөрөөр дүүрэн өөдрөг мэдрэмжээр хөглөгдсөн нэгэн болгож хүмүүжүүлэхийг хүсдэггүй аав, ээжийг энэ хорвоогийн хаа нэгтээгээс хайж олж чадах болов уу? Чадахгүй гэж мөрийцмөөр байна. Та ч гэсэн миний талд мөрий нэмэх биз.

Өөрийнхөө үргэлжлэл, ирээдүйн эзэн бяцхан хүүхдүүддээ хамгийн сайхан мэдрэмж, баяр хөөр, инээд цалгисан баярт мөчийг бэлэглэхийг хүсвэл Үлгэрийн ертөнцийг 2015 оны 5-р сарын 30,31 болон 6-р сарын 1-ний өдрүүдэд Crocus Event Hall-д амилуулах ирмүүн мөрөөдлөөр жигүүрлэсэн Ирмүүний залуустай, Монголын хамгийн отгон продакшн “Эмоци хамтлаг”-тай нэгдэж “Динза, Цондоолой үлгэрүүдийг аварсан нь” театрчилсан синтез шоу тоглолтыг амилуулцгаая, залуус аа!

Тасалбарын үнэ 26,000₮ бөгөөд бэлэг дагалдана. Бэлгэнд нь “Динза”, “Цондоолой, Цүндээлэй” комик номууд, уут дүүрэн амттан багтаж байгаа гэнэ шүү. Та Тасалбар захиалах бол 99770707, 1900-1950, 1900-1188 лавлах дугааруудаар холбогдож, www.easyticket.mn вебсайтаар захиалгаа өгөөрэй. Хэрвээ та Юнителийн хэрэглэгч бол GG-гээ ашиглан 50% хөнгөлөлт эдлэн тасалбараа авах боломжтой.