Монголоос гадны загварын ертөнцөд цахиур хагалж яваа чадварлаг, нэр хүндтэй загвар өмсөгчид олон. Тэдний нэг нь супер модель Б.Билгүйтэй загварын тайзнаа гарахаас гадна Бангкокийн их сургуулийг Компьютер график, мултимедиа мэргэжлээр төгссөн. Сургуулиа "Honor" цолтой төгссөн хоёрдах монгол оюутнаар тодорсон нэгэн. Өдгөө мэргэжлээрээ ажиллахын сацуу загварын агентлагуудтай гэрээгээр ажилладаг гэдгийг түүний фэнүүд андахгүй мэднэ.

 

 

Түүнд нэгэн фэнээс нь гэнэтийн бэлэг барьжээ. Энэ тухайгаа "хэдийгээр таньж мэдэхгүй ч гэсэн намайг хүндэлдэг гээд сэтгэл гаргаад ийм сайхан Монгол бичгээрээ миний нэрийг бичсэн уран бүтээлээ надад зориулан хийж өгсөнд баярлалаа. Энэ бол миний амьдралдаа авч байсан хамгийн сайхан бэлэгнүүдийн нэг. Өөрт чинь улам их амжилтыг хүсье" гэлээ. 

 

Буян-Хишигийн Билгүүтэй таньд энэ хорвоо дээрх сайхан бүхнийг хүсч Өлзий хийгээд хутаг нь сүмбэр уул адил бататгах болтугай. Насан хийгээд буян нь сүн далай мэт арвидах болтугай хэмээн хүсэн ерөөе. Арван долдугаар жарны модон хонь жил гэжээ.