Монголын  хошин урлагийн гарамгай жүжигчин болохын төлөө яваа МУСТА М. Баярмагнайг та андахгүй танина. Зарим нэгэн хүмүүс гудамжинд түүнтэй тааралдахаараа инээдээ барьж дийлдэггүй гэх юм билээ. Одоогоос найман жилийн өмнө Мөнхсайхан, Эрдэнэзаан хоёрын хамтаар "Маск" продакшныг байгуулан тусдаа гарч өнөөг хүртэл амжилттай яваа авьяаслаг уран бүтээлчдийн төлөөлөл. Дарга, цэрэг, нялуун зантай эрэгтэй гээд олон арван дүрийг бүтээж үзэгчдийг инээдээр баясгадаг залуу маань саяхан "Сумын мисс" болсон тухайгаа дуулгав. 

Д.Ана