“Сайн уу амьдрал минь”, “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз” киногоор олны танил болсон жүжигчин О.Цэнгэлийг уншигч та андахгүй сайн танина.

“Эр хүн болгож өгөөч” зохиол Драмын театрын алтан фондонд орсон өндөр үнэлгээтэй, шилдэг жүжиг байсныг найруулагч Э.Батхүү кино болгож өнөө цагийн үзэгчдэд хүргэсэн. Уг кинонд жүжигчин бүсгүй гол дүрд тоглосон юм.  Тэрбээр хүүхэд насны тухай "бага насаа телевизийн эфиртэй холбочихсон хүн чинь анх сэтгүүлч болно гэж боддог байсан. Тэгээд МУИС-ийн Утга зохиол судлаачийн ангид орж билээ. Миний мэргэжил монгол хэл, соёл, зан заншил, аман зохиол гээд урлагтай салшгүй холбоотой л доо.

 Багаасаа л номоос салдаггүй, хаа тааралдсан газраа ном уншаад сууж байдаг байсан болохоор утга зохиол судлаачийн мэргэжил сонгосон юм. Нэг үгээр хэлбэл зохиолч, судлаач, багш, сэтгүүлч гээд олон тал руу хөрвөж ажиллах боломжтой мэргэжил" хэмээн ярьж байсан удаатай. 

Тэгвэл өөрийгөө олон талын мэдлэгтэй хөрвөх чадвартай гэсэн жүжигчин бүсгүй "Юм үзэж нүд тайлна" гэдэг нь гадаадын улсын ганган хээнцэрийг биш гайхуулаад байгаа тэр хөгжлийн нууцаас суралцаж олон хүнд түүнийг түгээхийн нэр" гэж тайлав.

Д.Ана