"Шинэ үе" продакшны жүжигчин Б.Отгонтуяа буюу Отгоог бяцхан биедээ баймгүй авьяаслаг нэгэн гэж нөхөд нь магтдаг юм билээ. Сэргэлэн жүжигчин бүсгүй маань одоогоос 5 жилийн өмнө хуримаа хийж айлын гэргий болсон. Хосууд анх оюутны байранд танилцаж байсан гэдэг. Түүний хань найруулагч мэргэжилтэй боловч одоогоор хувийн бизнес эрхэлдэг овсгоотой эр. Арга ч үгүй  биз ээ айл гэрийн ноён нуруу ажилсаг, хөдөлмөрч байхгүй бол болохгүй шүү дээ. 

Эвтэй дөрвөн амьтан айл гэрийн эв эеийг билэгддэг гэдэг. Тэгвэл ам бүл дөрвүүлээ залуу гэр бүл хосууддаа үлгэр дуурайлал үзүүлэхгүйц эвтэй амьдардаг аж. Энэ жилийн баяр наадмаар цагаан өнгийн дээл, цамцаар гоёжээ.

Д.Ана